Сонгуулийн тухайн хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу:
Иргэн гурван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/
Хуулийн этгээд арван таван сая төгрөг хүртэл /регистерийн дугаар/
Сонгуулийн тухай хуулийн 40.3 д:
... “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг банкинд нээлгэсэн, сонгуулийн зардлын дансанд энэ хуульд заасан журмын дагуу төвлөрүүлж, зориулалтын дагуу зарцуулна” гэсэн заалтыг үндэслэн иргэд нэр дэвшигчдэд хандив өгөхдөө регистерийн дугаараа заавал бичих шаардлагатай юм. Эс тэгвээс таны хандивласан мөнгийг хуулийн дагуу буцаана.
Сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байгаатай холбогдуулан сурталчилгааны хугацаа дуусах хүртэл хугацаанд зөвхөн нэр дэвшигчдэд мөнгөн бус хандив өгөхөөр заажээ. Мөнгөн бус хандивт үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулах, эзэмшүүлэх, үнэ төлбөргүй үйлчилгээ явуулах боломжтой аж.
Мөнгөн бус хандив өгч байгаа тохиолдолд хандивлагч нь нэр дэвшигч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр хандивын гэрээ байгуулна. Харин хандивын үнэлгээг хандивын гэрээгээр харилцан тогтоох бөгөөд уг үнэлгээ нь иргэн болон хуулийн этгээдээс өгөх хандивын дээд хэмжээнээс хэтрэхгүй гэж хуульд заасан байна.
Сэтгэгдэл байхгүй байна