Өнөө өглөө нэг жиргээч тэр Ц.Нямдоржид "Ялагдаад үзээрэй" гэж дамжуулаарай гэсэн байна. Энэ бол Монголын ард түмний санаа бодол, жирийн монгол хүний санаа бодол гэж би ойлгож байна.
Энэ бол Ардын нам сонгуульд ялагдах эрхгүй шүү гэж сануулсан Монгол түмний итгэл гэж хүлээн авч байна. Би өнөөдөр энэ индэр дээр гуниг тэврэн зогсч байна.
Улсаа улс шиг,хүнээ хүн шиг амьдруулая гэсэн Ардчилсан намын амлалт талаар боллоо. Улаанбаатар хотын гэр хороололынхныг халуун хүйтэн устай хаустай болгоно гэсэн Э.Бат-Үүлийн амлалт талаар боллоо. Хөгжлийн боломжийг бид наад зах нь 6-7 жилийн хугацаанд алдлаа.
Гадаадын хөрөнгө оруулалт бүрэн дайжиж, 17 хувийн өсөлттэй эдийн засаг нойл заалаа. Энэ сонгууль дэндүү хариуцлагатай сонгууль байна. Энэ өдөр би энэ индэр дээр баяртай зогсч байна. Монгол түмэн хийморьлог ард түмэн. Энэ ард түмэн дөрвөн жилийн дарлал, доромжлол, дөрвөн жилийн дураараа авирлалтад цэг тавих болов уу гэж найдаж байна.
Нэг үгээр хэлбэл, энэ удаагийн сонгууль төрийг дампуурлаас гаргах, эдийн засгийг мөхлөөс аврах, ард түмний амьдралыг дээш татах ийм сонголтыг хийх гэж байна. Би Ардын намаас нэр дэвшиж байгаа залуустаа амжилт хүсч байна.
Видеог энд дарж үзнэ үү
Сэтгэгдэл байхгүй байна