Улс төрийн ууган хүчин сонгуульд ялбал эрүүл мэндийн салбарыг цогцоор нь авч үзэх заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ингэснээр хүүхдүүдэд мэдлэг олгож эхэлснээр учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэж тооцсоноос гадна тус салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлснээр эмч эмнэлгийн ажилтнуудын ажлын байр баталгаатай болно гэж үзжээ.
Гэтэл АН-ынхан мөрийн хөтөлбөртөө эрүүл мэндийн салбарт төдийлөн анхаарал хандуулаагүй нь харагдана. Тухайлбал, АН хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн бол МАН эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ.
Ердөө ганцхан энэ заалтаас харахад улс оршин тогтнохуйн үндэс болсон эрүүл мэндийн салбарыг эрх баригчид хэрхэн авч үздэг вэ гэдэг нь шууд харагдана. Тэдэнд иргэдийн эрүүл мэнд төдийлөн хамаагүй бололтой юм. Харин МАН олон жил төрийн эрх барьсан туршлагатай хүчний хувьд энэ салбарын хамгийн их тулгамдсан асуудлыг санхүүжилтийн асуудал гэж үзжээ.
Иймээс ч хоёр дахин нэмэх саналыг тусгасан байна. Түүгээр ч зогсохгүй эрүүл мэндийн асуудлыг эртнээс анхаарч, ерөнхий боловсролын сургуулийнхичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн хичээл оруулахаар тусгасан байна. Энэ нь хүүхдийг бага наснаас нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чухал заалт болж чаджээ.
Харин АН-ын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заалт тусгаагүй байна. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ жилд нэг удаа бүрэн хамруулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан нь олны анхаарлыг татсан чухал заалт болсныг онцлох хүн олон байна. Арга ч үгүй, төрийн бодлогоор урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь маш олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хамгаалагдана гэсэн үг.
Цаашлаад эмч, эмнэлгийн ажилтнуудын ур чадвараас хамааран цалин хөлс, урамшууллын тогтолцоо бий болгохоос гадна нийтийн биеийн тамирыг ч дэмжих заалт оруулжээ. Тухайлбал, фитенсс, иог, бясалгал, гэх мэт зохистой хөдөлгөөнийг ЭМД-ын сангаас урамшуулна гэж заажээ.
Дээрээс нь их спортыг төрийн ивээлд байлгаж, багийн болон оюуны спортыг онцлон хөгжүүлэхийг тусгажээ. Гэтэл АН-ынхан эрүүл мэндийн салбарынхныг урамшуулах нь бүү хэл, Эрүүгийн хуульд зааснаар 80 хүртэлх сая төгрөгөөр торгох, 8 хүртэлх жилээр хорих заалтыг хүртэл оруулж ирээд байгаа юм.
Харин энэ бүхний эцэмст өнөөдөр эрүүл мэндийн салбар бүрэн уналтад орсон, сайдгүй бүтэн найман сар явсны эцэст ганцхан сарын настай сайд тавьж байх жишээтэй. Үүний цаана ЭМСЯ сайдтай ч Төрийн нарийн бичгийн даргагүй үлдэж байх жихшээтэй.
Ийнхүү хоёр нам ирэх дөрвөн жилд эрүүл мэндийн салбарыг хэрхэн хөгжүүлж, харж үзэх тухайд мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасныг үзвэл МАН иргэн бүрийнхээ эрүүл мэндэд төрийн зүгээс бүрэн анхаарал хандуулах хөтөлбөрийг боловсруулжээ. Мөн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал, цалин урамшууллыг цогцоор нь шийдэх гарцыг бүрэн тусгасан байна.
Д.Бүлтэн
Эх сурвалж-Mglnews.mn
Сэтгэгдэл байхгүй байна