Сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаад сууж байгаа 26 секундын бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тус бичлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөндөө тамхи татан, архидаж байх үедээ “Архи уух, тамхи татах, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх зүйл” гэсэн байна.
Энэ талаар сэтгүүлч Б.Алтаншагай “Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг “Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье" гэсэн бичгийн хамт ирсэн.
Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэв.
Архи тамхины хуулийг санаачилсан гишүүний ийн Төрийн ордонд тамхи татаж, архи ууж байгаа энэ бичлэг олон нийтийн сүлжээгээр тархаж, хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.
Олон нийтийн сүлжээнд хэн энэ бичлэгийг тараасан байж болох талаар таамаг дэгдэж байсан бол ийн нэр дэвшигч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Т.Алтаншагай нар тараасан болж таарч байна. Өнөөдөр тэд Л.Эрдэнэчимэг гишүүн дээр очиж 50 сая төгрөгөө эргүүлж өгөх гэж байгаа талаар бичлэг мөн тархаад байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Та нар надад мөнгөө барьж ирээд намайг унагаах гэж зүгээр реалити шоу хийх гэж байгаа юм уу? Х.Бат-Ялалтаа чи сонгуулийн үед мөнгө хэрэгтэй байна гээд найз нөхөдийн журмаар надаас 50 сая төгрөг зээлсэн биз дээ" гэсэн яриаг видео бичлэгээ хийжээ. Тэрээр Би яасан гэж мөнгөө авах юм бэ? гэрээнийхээ дагуу л авна. Х.Бат-Ялалт надаас 1-р хороололд нэр дэвшиж байгаа учраас 50 сая төгрөг зээлээчээ гээд авсан чи баримтаа үзүүлээч, яагаад нэр дэвшиж байгаа эмэгтэйчүүд рүүгээ ингэж эрчүүд нь дайраад байгаа юм бэ? Х.Бат-Ялалт бид хоёр эртний танил. Адилхан нэр дэвшиж мөнгө хэрэгтэй байна зээлээчээ" гэсэн яриатай бичлэг мөн тархаад байна.
"Би Х.Бат-Ялалтыг гуйхаар нь л мөнгө шилжүүлсэн боломжтой үедээ буцааж өгнө гэсэн. Би тийм бичлэг мэдэхгүй” гэж ярьсан байна.
Гэсэн ч түүний ярианд зарим хүн итгэхгүй байна. Харин ч бичлэгээ олон нийтэд тараахгүй гэж 50 сая төгрөг өгсөн байх гэсэн шинэ яриа тархав.
Дээрээс нь сэтгүүлч Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарын энэхүү үйлдэл ч гэсэн нэг талаасаа шүүмжлэл дагуулаад байна. Гурвуулаа нэр дэвшиж байгаа энэ гурван хүний 50 сая төгрөг зээлсэн, зээлүүлсэн гэх асуудал цаашид яаж өрнөх нь тодорхойгүй. Магадгүй бусдад мөнгө өгөхийг оролдсон гэдгээр Л.Эрдэнэчимэгийг сонгуульд өрсөлдөхгүй нэрийг нь татуулах хэмжээний тактик явж байна уу, эсвэл нөгөө талаасаа Т.Алтаншагай, Х.Бат-Ялалт нарт бусдыг зохион байгуулалттайгаар доромжилсон гэх "хэрэг" үүсэх нь үү.
Согтуу Л.Эрдэнэчимэгийн солиорол
Сэтгэгдэл байхгүй байна
Bichleg 100 sayar zarsan ch yum biluu