• Эхлэл
  • ”Х.Бат-Ялалт 200 сая” төгрөг нэхжээ

”Х.Бат-Ялалт 200 сая” төгрөг нэхжээ

2016/06/15

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд архидан согтуурч, төрийн хуулийг гууль болгож буй бичлэг цахим ертөнцөд тарсан. Үүнийг сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар хэвлэлийн хурал хийн олон нийтэд зарласан. Үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тайлбар хийж байна.

Сүүлдээ сонгуулийн дараа өгье гээд мөнгө зээлээч гэхэд нь би 50 сая төгрөг зээлсэн нь үнэн.

Энэ талаар “Х.Бат-Ялалт надад энэ бичлэгийг үзүүлж 200 сая төгрөг нэхсэн талаар би Чингэлтэй дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Х.Бат-Ялалт надаас долоо хоног тасралтгүй мөнгө нэхсэн. Сүүлдээ сонгуулийн дараа өгье гээд мөнгө зээлээч гэхэд нь би 50 сая төгрөг зээлсэн нь үнэн.

Зээлээ төлөхгүй бол би насан туршдаа нэхнэ шүү гэж хэлсэн. Ажлын байран дээр вино ууж, тамхи татаж, ёсзүйн алдаа гаргасандаа би ард түмнээсээ би уучлалт гуйж байна. Хууль зөрчсөн үйлдэлдээ би зохих 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн. Би 1984 онд Болгарт оюутан байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрийнхөө гаргасан хуулиа би зөрчсөндөө харамсаж байна” гэлээ.

Мөн тэрээр Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн үеэс хойш өөрийг нь заналхийлж байгаа тухай хэлсэн. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна