УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд тамхи татаж байгаа бичлэг энэ өдрүүдийн хамгийн шуугиант үйл явдал болж байна. Өчигдөр уг бичлэг цацагдсаны дараа бичлэгийг хийсэн гэх УИХ-ын гишүүн Г.Уянга утсаа алдсан гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр сэтгүүлч Т.Алтаншагай Г.Уянга утсаа хулгайд алдаагүй, Г.Уянга өөрөө бусдад өгсөн гэж мэдэгдлээ. Мөн тэрээр Г.Уянгыг өөрийнх нь нэр төрд халдсан хэмээн цагдаад хандаж байгаагаа мэдэгджээ.
Түүний мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордонд зүй бус үйлдэл хийсэндээ ард түмнээс уучлал гуйсан бөгөөд Х.Бат-Ялалт надаас 200 сая төгрөг нэхээд байхаар нь 50 сая төгрөг шилжүүлсэн гэж мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна