• Эхлэл
  • Монгол дахь ОУ-ын санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

Монгол дахь ОУ-ын санхүүгийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа

2016/06/16

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

2016 оны зургаадугаар сарын 14-нд Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам) нь Монгол дахь Олон Улсын Санхүүгийн Байгууллагуудын удирдлагууд болох Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Жэймс Андерсон, Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Мэттю Лэ Блан болон Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын захирал ноён Роберт Шоэлхаммэр нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтанд АмЧамын гишүүд болон  бизнесийн бусад төлөөлөл болох 60 гаруй бизнес эрхлэгчид оролцож УИХ-ын ээлжит сонгуулийн дараахь Монгол улсын эдийн засгийн төлөв байдал, сорилт болон боломжуудын талаар дэлгэрэнгүй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Дэлхийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Жэймс Андерсон уулзалтын үеэр Монгол улсын ДНБ-ний өсөлтийн талаар хэлсэн үгэндээ

“Оюу Толгойн бүтээн байгуулалтын хоёрдахь үе шат дуусч, эдийн засагт хувь нэмрээ оруулж ирэх үед, нийт эдийн засагт эерэгээр нөлөөлөх болно” гэв.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгч ноён Мэттю Лэ Блан гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хэлэхдээ

“Гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татахын тулд бидэнд чанартай тоног төхөөрөмж болон ноу-хаугаа мэддэг мэргэжилтэн хэрэгтэй” гэв.

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газрын Захирал ноён Роберт Шоэлхаммэр

“Сонгуулийн дараа Монгол улсын засгийн газар өрөө төлж эхлэхийн тулд зарлагаа огцом багасгах хэрэгтэй” хэмээн тус тус онцолсон юм.

АмЧам Монголын ТУЗ-ийн дарга ноён Жэймс Лиотта уулзалтыг дүгнэн хэлсэн үгэндээ

“Хувийн хэвшлүүд болон олон улсын санхүүгийн байгууллагууд нягт хамтран ажиллах нь чухал. Бидэнд нийтлэг сонирхол, тулгамдсан  асуудал олон бий” гэсэн юм.

Англи эхийг энд дарж уншина уу

For Enlish version please click here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин