• Эхлэл
  • Д.Гарамгайбаатарын ”Амласан хэрэг”-ээр Л.Оюун-Эрдэнийг баривчлахыг оролджээ

Д.Гарамгайбаатарын ”Амласан хэрэг”-ээр Л.Оюун-Эрдэнийг баривчлахыг оролджээ

2016/06/17

УИХ-ын сонгуулийн тойргийг батлах үеэр Хэнтий аймагт тойргийн тоог нэмсэн асуудал араасаа нэлээд хэл ам дагуулсан. Тэр үеэр НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа “УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатартай нэг тойрогт өрсөлдөнө” хэмээн бичсэн юм.

Хэвлэлүүд тухайн үед энэ талаар “Л.Оюун-Эрдэнэ Д.Гарамгайбаатарыг амлан авлаа” гэцгээж байлаа. Өдгөө энэ хоёр эрхэм УИХ-ын сонгуульд  Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт өрсөлдөж буй.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар “Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэл нэр хүнд гутаасан” хэмээн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргажээ. Үүний дагуу нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг Хэнтий аймгийн Дадал суманд сонгуулийн сурталчилгаагаа хийж явахад нь шөнийн 23.00 цагт тус сумын цагдаагийн хоёр ажилтан “Байцаалт авна” хэмээн баривчлан авч явахыг оролджээ.

Сонгуулийн хуулийн 76.2-т Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газарт, гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан сонгуулийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр дараах эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулж болохгүй гэж заасан байдаг. Үүнд эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийх гэсэн үйлдлүүд ордог аж.

Энэхүү хууль зөрчсөн явдлыг нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийн сонгуулийн штабынхан “Сонгуулийн сурталчилгааг зориудаар таслан зогсоохыг оролдсон үйлдэл боллоо” хэмээн үзэж байгаа юм байна. 

Д.БОЛД

Эх сурвалж: МАН-ы сонгуулийн төв штаб


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна