“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн дуулиант бичлэгийг сонгуулийн шоу болгож олон нийтэд дэлгээгүй харин нийт дунд байдаг нотлогдож чадаагүй мэдээллийг нотлох ажиллагаа явуулсан гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын ерөнхий менежер С.Чинзориг “УИХ-ын гишүүн, эрх мэдэлтнүүд бусармаг үйлдлээ нуух гэж мөнгө төлдөг гэдгийг нотолсон. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын данс руу бэлэн 50 сая төгрөг шилжүүлсэн.
Үүнийг нь буцаан өгөх гэсэн ч буцааж аваагүй. Энэ мөнгийг бид сайн үйлд зориулъя гэж бодож байсан ч дөнгөж сая УИХ-ын Л.Эрдэнэчимэгээс мессеж ирлээ. Тэрээр голомт банкны дансаа бичсэн байх бөгөөд энэ данс руу зээлээ төлнө үү Л.Эрдэнэчимэг гишүүн гэсэн байна. Энэ меесеж дөнгөж сая ирлээ. Тиймээс бид энэ мөнгийг нь буцааж өгнө” гэдгээ хэлэв.
“Иргэдийн шударга шүүх” ТББ-ынханы хэлж буйгаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мессежиндээ зээлээ төлнө үү гэсэн байсанг энэ нь зээл биш. Шударга иргэн хүн үнэнийг нь ичлэх гэсэнийг хахуулдаж амыг нь таглах гэсэн асуудал гэв.
Сэтгэгдэл байхгүй байна