• Эхлэл
  • Э.Бат-Үүлээс ам асууя

Э.Бат-Үүлээс ам асууя

2016/06/20

Дараагийн Засгийн газарт хотын даргаар ажиллахаа зарлаад буй Э.Бат-Үүлээс ам асууя. Иргэдийн сонгох эрхэд халдан, хотын даргаар үргэлжлүүлэн ажиллахаа зарлаж байгаагийн чинь цаад шалтгааныг иргэд хардаж байна. Хотын даргын зөөлөн сэнтий “амттай” бас “ашигтай” байв уу гэж асууж байна.

Дахин төлөвлөлт нэртэй дайны “гал”-ыг иргэдийн дунд өрдөж, орох оронгүй болсон иргэдээрээ шоу хийж яваа танд ичих нүүр байна уу. Хүүгийнхээ компанийг ямар ч тендергүйгээр дахин төлөвлөлтийн гүйцэтгэгч компаниар шалгаруулан хотын төсвөөс шилжүүлж байгааг чинь иргэн бид юу гэж ойлгох вэ.

Аав нь хотын даргаар ажиллаж байхад хүү нь оффшор бүсэд гурвын гурван компанитай нь /Монгол HD телевизийн мэдээлснээр/ илэрсэн явдал Э.Бат-Үүл таны үед л гарлаа. 

Та ингэж төрийн албыг төрлийнх болгосон атлаа Улаанбаатар хотыг газрын диваажин болгосон мэтээр ярих чинь иргэдээ  басамжлан доромжилсон хэрэг биш үү. Уг нь нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. АН хотод анх удаа олонх болсон дөрвөн жилдээ хэний ч хийгээгүйг хийлээ гэж ярихыг чинь сонсоод эгдүүцэж суугаа иргэн олон байна. Харин АН хэзээ ч байгаагүй их хэмжээний төсвөөр “тоглосныг”  ард түмэн дэндүү сайн мэдэж байгааг дуулгъя.

Хотын удирдлагуудын өмнөө барьдаг дахин төлөвлөлт, зам уулзваруудын засвар, автобусны цахим систем, нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах гэх мэт шийдвэр бүгд өмнөх Засгийн газрын үед тооцоо судалгаа, ТЭЗҮ нь хийгдсэн байсныг ор тас үгүйсгэх чинь ариун явдал уу.  Ингэж улайм цайм олны нүдэн дээр худал ярьсаар байгаад дахин хотод ноёлно гэвэл их санасан газар есөн шөнө хоосон хонодгийн үлгэр болох вий гэж сануулъя. 

“Малыш”  Б.Энхтүвшингийн  цүнхийг барин гүйж явснаа ардчиллыг эхлүүлсэн хэмээн андуурсаар өдий хүрсэн Үүлэн үстэд үнэн гэж байна уу.  Иргэддээ ил, тод нээлттэй ажиллана гэж хэлж гарч ирсэн атлаа хэдхэн сарын дараа хотод өөрийн гэсэн “вант улс” байгуулж, хотын захиргааны байранд хэдэн давхар хаалга бүхий тансаг орчин бүрдүүлэн суудаг байсныг тань ард түмэн мартаагүй байгааг ч давхар сануулъя.

Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл танаас ам асууя. Таны хүүгийн оффшор дансаар нэг байтугай гүлйгээ хийгдсэн байна. Одоо хэлсэндээ хүрч огцорч чадах уу... Дахиад асууя. Та хэлсэндээ хүрч огцорч чадах уу?

М.ГАЛ

Эх сурвалж: WWW.ZALUU.COM


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • 4 жилийн өр
    сүүлийн 4 жл чамалхааргүй их ажил хийсэн гэж байгаа хүмүүс тэнэг биш бол сүүлийн дөрвөн жжилд чамлахааргүй их өр тавьсан шүү тэр өрийг та бүгд хуваан авч төлнө гээд бод малнуудаа
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Гүйж яваа хүн л унадаг харин мөлхөж яваа хүн унадаггүй тээ адил хэн ажил хийж байна тэр л хүн магтуулж муулуулдаг нь жам юм хойно доо тэгээд амьдралаа сайжируулая гэвэл өөрөө л өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй шдээ.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Bat-uuld bayar hurgie!!! Humuus taniig shuuhgui, zovhon burhan l shuune!!! Hot maan saihan bolj baigaad olon hun bayarlaj baigaa shuu!!!
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    gudamj tusul taalagdaj bn yarmagiin gerliig saihan bolgoson bnle ub ter chigeerei gereltuulegtei bolchuul saihan l bn medeej 1 2sar hiichih ajil bish ireh 4 jild ih zuil hiigeerei gj husii amjilt
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Хэн ч юу ч гэж ухуулж хэн ч юу ч амалсан бай нүдэнд харагдаж гарт баригдахаар ажил хийсэн Үүлийг л дэмжих болно
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Nairsag ulaanbaatar hotolbor ih saihan sanagdsan gadaadiin uls oronuud barag l oroi bolgon iimerhuu arga hemjeenuud zohiodog manai mongold bas zundaa iim iimerhuu yum zohiogood haaya ch gesen stress ntree tailj baiwal zugeer
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Бат-Үүл даргад ажлын амжилт хүсье
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    4 жилийн өмнөхийг бодвол дэвшилтэй зүйлүүд олон байгаа. Хүмүүс аливаа юмны өөг хамгийн түрүүнд хардаг юм хойно доо. Бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг хаана ч богино хугацаанд хийхгүй нь ойлгомжтой.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    MANrar er ni 4 jil bolohod ger horoolliinhond yu hj shal hudlaa buuralj bna gesen nereer shahaanii heden piishin l zarsan bh ter piishingees ni aimar utaa garna ydaj bhad bat uuldee sanaalaa ognoo dahiad hotiin darga bolooroi
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Dahij garaad ger horoololiin dahin tolowloltoo urgeljuuleed ywaarai. BUgdiin bairand oruulchadgui maa gehed taliin bairand oruuchuul utaa ch bas 50 huwiar bagasana
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Manai irged joohon uhamsartai baiwal hot buur goe boloh geed bgaa ingej sain tseverlej bhhad hogoo hogiin savandaa hiigeed surchuul eh oronoo hairlaj bgaa bas neg tom hair shuu
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Tiim shdee umnu ni hench hezee ch hotiin tutsuw iim bna tiim bna gej yaridaggui hotod iim asuudal bna ingemeer bn tegmeer bna l gedeggui bsn shvv dee hudlaa utaa yarij heden 100 ter bumnaar ni halaaslaad utaa ni arilsan ch yum bhgvi ard irged ni eruul mendeeree hohirood ulldeg bsn shvv dee
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Hotod tulgamdaad bga asuudluudiig baga bagaar shiideed l bga ym bn.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Zunduu ajil hiisen hun hen er ni margahgui baih
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    uul darga 4jil yum hiisen hun shuu umnuh hotiin darga nar yu hiisn bilee
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    batvvl darga ikh yum hiij bgaa mundag naad muulaad ataarhaad bgaa lalruudiihaa vgiig bitiii tooo
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    бат-үүл энэ 4 жил хотод нэлээд олон шинэчлэл, ажил хийсэн. дэмждэг.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Ulaanbaaatar hotdoo eeltei sain darga gej boddog shuu irgedteigee uulzdag iim darga bhguidee
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    МАН-ын үед хот хогондоо дарагдаж нийтийн тээврийн хэрэгсэл нь бохир, заваан салж эвдрэх нь холгүй байдаг байсан. Харин сүүлийн 4 жилд эрс өөрчлөгдсөн. Парк шинэчлэлт хийж, автобусын тоог нэмэгдүүлж, хотын гудамжинд хогийн сав олноор байршуулсан.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    сүүлийн дөрвөн жил чамлахааргүй их ажил хийсэн зам цэцэрлэг сургууль гэр хорооллын дахин төлөвлөлт гээд яриул бас их л юм байгаан байна
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    УБ хотын өнгө зүсийг хар. Гудамж, зам, тохижилт, нийтийн тээвэр, шинээр барьсан сургууль, цэцэрлэгийг хар л даа. Ямар их өөрчлөгдсөн байгааг. Бат-ҮҮл шиг шударга, ард олныхоо тӨлӨӨ ажиллаж чаддаг байж хҮн муул л даа МАН-ынхан.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    хотынхон тэнэг сохор л биш бол батүүлийг дэмжиж дахин сонгох нь ойлгомжтой
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Uul baatriin bagiinhniig demjij bga. Suuliin 4 jild hotiig buteen baiguulaltaar bumbugduud shan l bn. Tedniig dahin songoj dahin zutguulmer bn
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    BAT-UULIIN ZAMTAI HOLBOOTOI HIIJ BGAA AJLUUD NI IH TAALAGDAJ BGAA
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Hun amitanii amnii bai bolood hetsuu yumaa gehdee bitii shantraarai aldah onoh yum ih l bgaa gehdee bitii shantarch buuj uguurei
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Тав тухтай амьдрах орчинг бҮрдҮҮлж ӨгсӨӨн ӨгсӨн АН-ынхан. Залуу хосууд лизингээр байранд ордог болчихлоо, Гэр хорооллын айлууд дахин тӨлӨвлӨлтӨнд хамрагдаад байраар сольчихлоо, зарим айлууд нь хӨНгӨлӨлттэй зээлээр хашаандаа халуун устай, халаалттай амьдрах боломжтой болчихлоо.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Buh ajliig chini demjij jinhene hotiin dargatai bolson doo bayarladag shuu hotiin hogiin uutiig dahin taraaj humuust hevshuuleh n mash zuitei shuu.onts tavilaa.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Утааны асуудлыг зүгээр л ярьсаар байсан үе өнгөрч гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлсэн. Өөр олон ажлуудыг хийсэн. Хэлсэн бүхнээ хийсэн байна. Цаашид ч илүү ихийг хийж эхэлсэн ажлаа дуусгаарай.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Зарим хүмүүс бат үүлийг илбэчин бодоод байдын муу хаашаа ч юм өөрийхөө чадахаараа зүтгээд ажлаал байна шд юманд чинь цаг хугацаа мөнгө төргөг хэрэгтэй байдаг шд
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Hun amitanii amnii bai bolood hetsuu yumaa gehdee bitii shantraarai aldah onoh yum ih l bgaa gehdee bitii shantarch buuj uguurei
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    хэн нэгнийг шүүмжилхээсээ өмнө түүний хийсэнийг хийж чадахуу гэж өөрөөсөө асуу
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Бат-Үүлийг дахин сонгогдоосой гэж хүсэж байна. Гэхдээ багаар нь сонгохгүй бол ганцаараа сонгогдвол хотын дарга болж чадахгүй л байх даа.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Хотын захиргаанаас нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, автобусыг олноор нэмсэн. Шинэ автобуснууд урд цонх нь том болсон. Энэ нь цаанаа их учиртай юм билээ. Үзэгдэх орчинг сайн харснаар бага насны хҮҮхдийг аюул осолд өртөхөөс сэргийлж байдаг юм байна.
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    харин ч мундаг хүн шдээ. Урд нь энэ улаанбаатар байсныг санаач яасан ой санамж муутай улс вэ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Bat uul ch busdiig boduul hiisen yumtai
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Bat-uuliig ahiad songoh heregtei dahin tolovloltiig duusgaj sain hashaa hutulburiig heregljuulehed bat-uul shg hun l heregtei
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Uuliin dahin tuluwlult ni uneheer shn sanal sanaachlaga bna lee shvv demjij bgaa
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    �?үмүүс �?ан�? �?ийж байсан�? ма�?�?даг �?үмүүс �?ан�? �?элэж байсан�? ма�?�?даг гэ�?дээ �?ан�? �?ийж бү�?ээсэн зүйлийг мэднээ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    �?үмүүс �?ан�? �?ийж байсан�? ма�?�?даг �?үмүүс �?ан�? �?элэж байсан�? ма�?�?даг гэ�?дээ �?ан�? �?ийж бү�?ээсэн зүйлийг мэднээ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    хүмүүс таны хийж байсаны мартдаг хүмүүс таны хэлэж байсаны мартдаг гэхдээ таны хийж бүтээсэн зүйлийг мэднээ
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Бат- Үүл дарга ч зоригтой хэлсэндээ хүрдэг хүн дээ.Шийдвэр гаргах түвшинд ингэж ажиллах боловсон хүчин манай Монголд олон байгаасай
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Нийтийн тээвэр смарт карттай болсноор автобус баазын хувьдаа завшдаг мөнгө ил болж төсвийн мөнгийг хэмнэж байна. Төсвийн мөнгө бол татвар төлөгч та бидний халааснаас л гардаг шүү дээ. Тэр мөнгийг цэцэрлэгжүүлэлт гэх мэт хэрэгтэй зүйлд нь зарцуулж байгаа болохоор хотын даргад та нар баярлах хэрэгтэй.
    2016 оны 06 сарын 20