Нэр дэвшигчдийн онигоо өнгөрсөн долоо хоногжингоо үргэлжиллээ.
Онигооны супер долоо хоногийн "нээлт" УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс эхэлж УИХ-ын дарга З.Энхболдоор хаалтаа хийв бололтой.
Ингээд онигоотой өдрүүдийг эргэн сануулъя.
Энэ сонгуулийн магадгүй хамгийн том олон ангит дуулиан сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар энэ сарын 14-нд өнгөрөгч мягмар гаригт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаад сууж байгаа 26 секундын бичлэгийг олон нийтэд дэлгэснээр эхлэв.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дээрх шуугиан тариад буй бичлэгтээ Төрийн ордны албан өрөөнд тамхи татан, архидаж байх жишээний. Тамхины хууль саначлагч эмэгтэй ийн өгүүлнэ “Архи уух, тамхи татах, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой бүх зүйл” гэх юм. Түүний хэлсэнээр үнэхээр л амьдралын гол гурван зүйлд тамхи орж байгаа юм бол яагаад тамхины хуулийг санаачилж дүр эсгэв гэж шүүмжилж байна. Ядаж байхад нөгөө хоёр нь бас нэр дэвшигч. Б.Алтаншагай нь Л.Эрдэнэчимэгийн өрсөлдөгч гэж байгаа.
Ингээд зогсохгүй Сэтгүүлч Б.Алтаншагай, “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гурвын дунд 50 саяын маргаан гарсан. Л.Эрдэнэчимэгийн өгсөн гэх 50 саяыг нэг нь өгнө нөгөөх нь авахгүй гэхчилэн хэд хоносон. Гэхдээ тамхины хууль санаачлагч гишүүн 50 сая төгрөгөө буцаан авья гэж “Шударга шүүх” ТББ-ынхан хэвлэлийн бага хурал хийж байх үеэр мессеж бичсэнээр дуулиан дахиад л өгөв.
Тэрхүү 50 сая төгрөг нь УИХ-ын гишүүүн Л.Эрдэнэчимэг өөрийн увайгүй аашилж буй бичлэгээ устгуулах гэсэн хахууль байсан нь тодорхой. Тэрээр өөрийн бусармаг үйдлээ нуух гэж 50 саяыг зарцуулсан мөртлөө бичлэг ил болсны дараа 50 мянган төгрөгийн торгуулиа төлсөн гэж өөрийн амаар хэлж дахин нэг онигоонд оров. 50 мянга, 50 сая гэх хоёр тооны хооронд маш том ялгаа харагдаж байна.
Түүний бичлэгийг нийтэд дэлгэсэн хоёр эрхэм үүнийг эртнээс төлөвлөсөн байсан гэх яриа гарах болсон. Насан туршийн зээл гэж 50 сая төгрөг гар дээрээ аваад буцаан өгсөн тэд үнэхээр төлөвлөсөн байсан уу гэгдэж байгаа. Мөн Л.Эрдэнэчимэгээс 200 сая төгрөг нэхсэн. Өрсөлдөгч Н.Учралд бичлэгийг 200 сая төгрөгөөр зарсан гэх яриа ч гараад байгаа. Завсарт нь "шударга тэмцэгч" гэгддэг Г.Уянга бичлэгийг дамжуулсан гэх яриа дэгдэж, рейтинг -д нөлөөлж магадгүй болоод байна.
Ямартай ч дээрх үймээний эзэдэд саналаа бүү өгөөрэй гэх уриалга иргэдийн дунд гарсан. Тэдний энэ үйлдлүүд сонгогчдод нөлөөлж байгаа нь тодорхой.
Дээрх бичлэгтэй ижил ард түмний нохой мэт үзэж буй нэр дэвшигчийн бичлэг гарсан ч тэр даруйдаа алга болсон. Энэ бол ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн бичлэг байсан юм. Тэрээр бичлэгтээ ард түмэн бол хуцдаг нохой гэхчилэн доромжилж буй бичлэг бөгөөд тэрээр нэн даруй бичлэгээ устгуулж чадсан бололтой. Гэхдээ л дуулиан тасраагүй байна.
Энэ мэтчилэн ард иргэдийг доромжилж нохой мэт үзэж буй нэр дэвшигчид ичихгүй айлын хаалга тогшиж өөрийгөө рекламдаад явж байх юм.
Ард иргэдийг дорд үзэж буй тэд дүр эсгэсээр л байх уу? сонгуулийн рекламны самбар урсан тохиолдолд сая гаруй төгрөгийн торгууль ногдуулна гэж байсан. Харин ард иргэдийг доромжилсоныхоо төлөө 50 мянган төгрөгийн торгууль өгч байгаа нь бас л доромжилсон хэрэг болох биз ээ.
Дараагийн онигооны эзэн УИХ-ын дарга З.Энхболд
Түүнийг Увс аймагт уулзалт хийх үеэр Увсчууд хөөсөн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд тараад байгаа.
Нутгийн иргэд “Ард түмний 372 сая төгрөгийн үнэтэй хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдан авах луйвар хийж байна. Асуух асуултандаа хариулт авах гэтэл дарга нарын хамгаалалт маш их байдаг юм байна” хэмээх яриа бичлэгт байлаа.
УИХ-ын дарга З.Энхболд адрд иргэдийг сонсохгүй, шулж, доромжилсныхоо хариуг авсан гэлцэж байна. Үүний араас З.Энхболд иргэд миний амь, биед халдахыг оролдлоо гэж бас нэг онигоонд оров.
Сонгууль болоход ердөө ес хоног үлдлээ. Нэр дэвшигчид энэ долоо хоногт хамаг байдаг хүчээ шавхах бололтой. Иргэдээс оноо авч санал цуглуулахын тулд өрсөлдөгчийнхөө онигоог олон нийтэд дэлгэх арга моданоос гарлаа. Энэ долоо хоногт ямар арга моданд орохыг таашгүй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг сонгуулийн хууль зөрчсөн хэмээж байгаа ч одоогийн байдлаар ямар ч арга хэмжээ авсан байдал харагдахгүй байгаа. Өнгөрөгч баасан гаригт Хан-Уул дүүргийн иргэн Б.Цэрэн болон түүний өмгөөлөгч Батрагчаа нар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр АТГ-т өгсөн. Сонгууль болоход ердөө ес хоног үлдсэн нь мэдрэгдэж байгаа бололтой.
Сонгуулийн талаарх иргэдийн бодол:
- Энэ жилийн сонгууль шударга явагдвал бохир үйлдлүүд бүр мөсөн устах учиртай.
- 50-60 жил хийгээгүй хөгжлийг дөрвөн жилийн дотор хийж чадлаа гэж бардамнах юм. Гагцхүү энэхүү хөгжлийг өр зээлээр хийсэн. Тэгэхээр 50-60 жил тавьж байгаагүй өр зээлийг дөрвөн жилийн дотор тавьлаа. Энэ засгийг солих хэрэгтэй.
- Ард түмнийг доромжилж байгаа, доромжилсон нь нотлогдсон нэр дэвшигчид нэрээ татах хэрэгтэй. Ичихгүй хүний өмнө гарч ирээд намайг дэмжээрэй гэж байгаа хүмүүсийг хараад харамсаж байна.
- Сонголт иргэдийн гарт байгаа гэх боловч. Луйвар хийж сурсан хүмүүс дахин луйвардах вий гэсэн айдас байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг эмэгтэй хүн, эх хүн ийм үлгэр жишээ үзүүлбэл эртхэн суудлаа тавьж өгсөн нь дээр байх.
- Эрх мэдэлтнүүд бус энгийн нэгэн иргэн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг шиг үйлдэл гаргасан бол аль хэдийн хорьсон байна. Харин эрх мэдэлтнүүдэд хууль үйлчилдэггүйн жишээг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг харууллаа. 50 мянган төгрөг гэдэг энэ хүний хувьд торгууль биш юм. 50 сая төгрөгийг насан туршийн зээл гэж байгаа хүн 50 мянган төгрөг юу ч биш. Хуулийн хариуцлагыг эрх тэгш эдлүүлэх хэрэгтэй гэхчилэн ярьж байна.
Сэтгэгдэл байхгүй байна