• Эхлэл
  • С.Эрдэнэтуул: Тойрогт хийх ажлыг аав л мэдэж байгаа

С.Эрдэнэтуул: Тойрогт хийх ажлыг аав л мэдэж байгаа

2016/06/20

Сонгууль болоход ердөө ес хоног үлдээд байна. Сурталчилгааны хоног дуусах дөхөөд ч тэрүү хаалга тогших чимээ хэт ойр санагдана. Таван минут хүрэхгүй хаалга тогшиж манай нэр дэвшигчийг дэмжээрэй гэх хмүүсийн царайг харсаар уйдаж байгаа иргэд “Хог болох цаас тарааж мөнгө үрж байх юм” гэж бухимдаж байна. Гэхдээ хотын аль ч хэсэгт нэр дэвшигчийн танилцуулга хог болон хэвтэж байгаа нь нууц биш.

Үүнээс гадна нэр дэвшигчдийг бүү дэмж гэсэн уриалга гаргах хүмүүсийн ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд “Онги гол”, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”, “Салхин сандаг”, “Ариун суварга” хөдөлгөөнүүдийн төлөөллүүд “Урт” нэртэй хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж, баталсан УИХ-ын нэр бүхий гишүүдийг УИХ-д сонгож болохгүй хүмүүс хэмээн тэдгээрийн нэрсийг зарлаж иргэдийг саналаа өгөхгүй байхыг уриалсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийж, тус дүүрэгт нэр дэвшиж буй нэр бүхий нэр дэвшигчдийг сонгохгүй байхыг уриаллаа.

Тэдний хэлж буйгаар “Сонгууль болохоор худлаа амлалт өгч, ард иргэдийг хууран мэхэлдэг луйварчид дахин төрийн түшээ болох гэж улайран дайрч, давшилж байна” гэж Д.Арвин гишүүнийг онцолсон юм.

“Д.Арвин гишүүнийг сонгогчидтой уулзаж байхдад нь өмнөх сонгуулиар амласан зүйлүүдийг нь нэхэхэд элдэв бусаар хэлэн, төрийн түшээд хүнд баймгүй чанар гаргасан. Д.Арвин  өмнөх сонгуулиар өөрийг нь гаргахын төлөө шамдан ажилласан эмэгтэйчүүдийг “Балай авгай нар” гэж доромжлон гутаасан. Тэр балай авгай нар чинь Д.Арвиныг ялалтад хүргэсэн юм.

Д.Арвин өөрийгөө гарахгүй гэдгийг мэдэж, зориудаар үеэр П.Анужинг Баянзүрх дүүрэг авчирсан. Хүний гэр бүл үймүүлсэн хүн төрийн түшээ хийж чадахгүй гэж бид үзэж байна. Мөн Баянзүрх дүүргийн НИТХ-д АН-аас нэр дэвшиж байгаа Б.Отгонбаяр өмнөх сонгуулиар сонгогдсон мөртлөө юу ч хийгээгүй. Одоо ямар нүүрээрээ дэвшиж байгаа юм. Бид эсэргүүцэж байна.

Тэр  ч байтугай ИТХ-д нэр дэвшигч С.Эрдэнэтуулыг сонгогчидтойгоо уулзаж явах үеэр нь “Та тойрогтоо юу хийх бэ?” гэхэд “Мэдэхгүй. Аав л мэдэж байгаа” гэж хариулж байна. Тиймээс эдгээр нэр дэвшигчдийг битгий сонгоорой гэж  бид уриалж байна” гэв.

Нэр дэвшигч С.Эрдэнэтуулын тойрогтоо хийх ажлыг аав нь мэдэж байгаа юм бол сонгогчдтой яагаад аав нь уулзаагүй  С.Эрдэнэтуул уулзсан бэ гэдэг хачирхалтай санагдлаа.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    Сайхансамбуугийн охин юм чинь аав нь л мэдэж таараа. Үнэнээ хэлдэг сайн охин байна. Дэмжинэ ээ хө
    2016 оны 06 сарын 22
  • Зочин
    aaw n dasgaljulagch n yum bluu hhaha
    2016 оны 06 сарын 20
  • aaw
    Erdenetuuliig aawiig demjij bn gh n zuw vv tgd
    2016 оны 06 сарын 20
  • Зочин
    Тэнэг хүүхн бэ
    2016 оны 06 сарын 20