• Эхлэл
  • ”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-оос Н.Батбаярыг дэмжихээ илэрхийлж уриалга гаргалаа

”Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо”-оос Н.Батбаярыг дэмжихээ илэрхийлж уриалга гаргалаа

2016/06/20

Монгол Улсын шинэчлэлийн болон шийдлийн Засгийн газар, тэр дундаа Эдийн засгийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаярын бодлого шийдвэрийн үр шимээр Монголын арьс, шир үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ явуулах эрх зүйн найдвартай орчинтой болж,  малчин өрхүүд маань малынхаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэдээ нийлүүлэх хүсэл сонирхолтой болсон нь сүүлийн 25 жилд байгаагүй төрийн зүгээс бидэнд үзүүлсэн хамгийн том дэмжлэг болсон юм.

Эдийн засгийн хөгжлийн яамнаас боловсруулж, Засгийн газарт өргөн барьж батлуулсан Арьс ширний үйлдвэрлэл,  худалдаанд мөрдөх Техникийн зохицуулалтын тухай тогтоолоор бүх төрлийн түүхий арьс ширийг хилээр гаргахыг хориглосон, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг бондын хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэсэн нь үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих бодлогын оновчтой шийдвэр болсон юм.

Дээрх арга хэмжээнүүдийн үр дүнд Монголын арьс ширний үйлдвэрийн 50 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж 80 гаруй тэрбум төгрөгийн бондын хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ явуулснаар арьс ширний гүн боловсруулалтын түвшин 20 гаруй хувиар иэмэгдэж, арьс шир боловсруулах 30 гаруй,  арьс ширэн эдлэл үйлдвэрлэх 80 гаруй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тогтворжиж, жил тутам үйлдвэрлэлийн үйл ажиллагаа 10-13 хувиар, экспортын бүтээгдэхүүн 20-25 хувиар тус, тус өсөв.

Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын санаачилсан малчдад урамшуулал олгох хөтөлбөр УИХ- ын тогтоол болон өргөжиж, түүний үр дүнд 2013-2015 оцд арьс ширэн түүхий эдээ үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлсэн 75.3 мянган малчин, мал бүхий иргэдэд 10.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгогдож, 2016 онд 85,8 мянган малчинд 8.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгоход бэлэн болоод байна.

Монгол орны  эдийн засгийг үндэсний үйлдвэрлэгчид, жижиг  дунд бизиес эрхлэгчид, мал аж ахуй, малчин түмэн авч явах цаг нь ирсэн мал аж ахуйн салбарыг дэмжин,  арьс, шир үйлдвэрлэгчдэд ажлын байр нэмэгдүүлэх, орлогоо өсгөх, цаашлаад улс орныхоо эдийн засагт үнэтэй байр суурь эзлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж байдаг Ардчилсан намыг болон УИХ-ын гишүүн Н.Батбаярыг УИХ-ын сонгуульд “Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо дэмжиж, уриалга гаргаж байна.

Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна