Кофены төрөл

2016/06/21

Кофе нь энэ дэлхийн хамгийн урт настай ундаануудын нэг бөгөөд түүнд агуулагдах сэргээгч бодис, тэгээд мэдээж түүний өрөвмөц үнэр амт нь олон сая хүнийг өөртөө дурлуулсан билээ.

Эрүүл хооллолтын зөвлөхүүд кофейн агуулсан ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сануулдаг ба хэрэв тохируулж хэрэглэсэн тохиолдолд кофе нь таны хамгийн дотны найз болох болно гэжээ.

Кофег нь зөвхөн "аяга уух юм" төдий зүйл биш бөгөөд үүнийг дагаад асар том соёл явж байдаг гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн аль ч том хотод очсон булан тойрох төдийд кофе шоп байхыг та олж харах ба манай улсад ч гэсэн сүүлийн жилүүдэд кофены соёл эрчимтэй орж ирж байгаа.

Харин олон нэр төрөл бүхий кофеноос та алийг нь яаж өөрийнхөө сонирхолд нийцүүлж авах ёстойгоо мэдэх үү. Хэрвээ та хараахан мэдэж амжаагүй бол энэхүү мэдээлэл танд туслах болно.

Espresso

Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даалтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү хар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг төдийгүй хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессогийн аяга байдаг байна.

Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг ажээ.

Americano

Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн арай шингэвтэр хар кофе юм.

Black coffee

Буцалгасан сүүгүй хар дан кофе.

Caffe latte

Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофены харьцаа 3:1 байх ёстой.

Café Breva

Тослог ихтэй сүүгээр найруулсан нэгэн төрлийн каппучино. Илүү тослог, зөөлөн, цөцгийрхөг амттай.

Cappuccino

Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүү, хөөсрүүлж сэвсгэр болгосон сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг школад цацдаг. Кофены амт нь сүү ихтэй учир сул байдаг ба зөөлөн амтанд дурлагссдад илүү тохиромжтой.

Ice koffee

Жирийн мөстэй кофе. Зарим кофе шопд сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

Instant coffee

Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн авч жинхэнэ кофены хорхойтнууд үүнийг нэг их таашаадаггүй. Чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна