Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн албан ёсны сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 27-ны 00.00 цагт дуусгавар болно.
Өмнө сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаар эхлүүлдэг байсан бол энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчид зургаадугаар сарын 7-нд үнэмлэхээ гардан авч, зургаадугаар сарын 11-нд эхэлсэн юм.
Монгол Улсын хувьд 2012 оноос хойш УИХ болон нийслэл, аймгийн ИТХ-д нэр дэвшигчийн сонгуулийн хамтатган хийхээр болсон харин сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сард болох юм.
Өмнөх 2012 оны сонгуульд УИХ-д 540, аймаг нийслэлийн сонгуульд 2200 орчим нэр дэвшигч оролцож байсан бол энэ жил УИХ-ын сонгуульд 11 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 498, Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 намын 237, хоёр эвслийн 31, дөрвөн бие даагч нийт 272 нэр дэвшигч өрсөлдөж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр сөрөг дайралт хийх, нэр дэвшигчдийг гутаан доромжлох гэх мэт аливаа зөрчил гардаг. Тэгвэл одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 600 гомдол, мэдээлэл хүлээн авсан бөгөөд эдгээрийн дийлэнх нь сурталчилгааны зураг хуудас, эд зүйлийг гэмтээсэн гэх мэдээлэл эзэлжээ.
Одоогоор сонгуулийн санал тоолох машин, саналын хуудсыг орон нутагт хүргэх асуудалтай холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байгаа тухай ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээлээд байна.
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа Сонгуулийн шинэчилсэн хуулиар явагдаж байгаагаараа онцлогтой. Үүнд сурталчилгааны хугацааг богиносгон хориглох зүйлсийг онцлон тэмдэглэсний зэрэгцээ хэвлэл мэдээлэл, цахим сайтын сурталчилгаанд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьж өгснөөрөө онцлог. Мөн өмнө нэр дэвшигч сонгуулийн санал хураалт болохоос долоо хоногийн өмнө нэрээ татаж авч болдог байсан бол энэ удаагийн хуулийн өөрчлөлтөөр үнэмлэхээ гардан авсан л бол нэрээ татах боломжгүй гэсэн заалтыг оруулж өгсөн.
Одоогийн байдлаар нэг нэр дэвшигч буюу МАХН-аас нэр дэвшсэн Н.Бүргэдааг Сонгуулийн хуулийн Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн учраас СЕХ-ноос нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэр гараад байгаа. Хэдийгээр нэр дэвшигчдийн талаар зарим нэг гомдол гарч байгаа ч үүнээс өөр тохиолдлоор нэр дэвшигчийн хасах албан ёсны шийдвэр гараагүй байгаа юм.
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна