• Эхлэл
  • Эрхэмбаяр: МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын нэрийг татуулах эрхзүйн үндэс бүрдсэн

Эрхэмбаяр: МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын нэрийг татуулах эрхзүйн үндэс бүрдсэн

2016/06/29

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр “Сонгууль хуулийн хүрээнд шударга, эмх журамтай явагдаж, төрөө амар амгалан байгуулах нь зүйтэй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Гэтэл МАН-ын болон бусад намуудын нэр дэвшигчидтэй холбогдсон 60 гаруй зөрчлийг манай төв штабт ирүүллээ.

60 гаруй зөрчил дотор МАН-ын нэр дэвшигчийн нэрийг татуулах ноцтой үр дагавар бүхий нэлээд хэдэн зөрчил байна. Тухайлбал нэр татуулах үндэслэл нь бүрдэж шүүхийн шийдвэр гарсан нэг зөрчил байгаа.

Энэ нь Баянзүрх дүүрэгт 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагч сонгогчдын санал авах зорилгоор мөнгө тараасан нь шүүхээр тогтоогдсон байна. Энэ талаар МАН өчигдөр мэдэгдэл гаргасан. Ингэхдээ нэлээд тэвдэж, худлаа мэдэгдэл гаргасан байна.

Энэхүү мэдэгдэлд нэр дэвшигч Д.Оюунхорол нь иргэдэд мөнгө, эд зүйл тараагаагүй бөгөөд шүүх цагдаагийн ямар ч шийдвэр гараагүй байна гэжээ. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Энэ шийдвэрт Иргэн Н.Энхзаяа нь сонгуулийн тухай хууль зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн нэр бүхий хүмүүст мөнгө тараасан болох нь зөрчлийн материалд авагдсан Атар, Мэндсайхан Наранчимэг, Тамир, Тугмандах, Хишигжаргал нарын тайлбарууд бичлэг бүхий сиди, бусад бичмэл баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэжээ. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр гарчихсан нэр дэвшигчийн нэрийг татах эрхзүйн үндэс бүрдсэн байна.

Мөн Н.Энхзаяа нь Монгол Улсын  Их хурлын ээлжит сонгуулийн 49 дүгээр тойрогт нэр дэвшигч Д.Оюунхоролын шадар туслагчаар бүртгэж үнэмлэх олгосон гэсэн Баянзүрх дүүргийн сонгуулийн хорооны бичиг энд байна” гэлээ.

-Ч.ХҮРЭЛБААТАРЫН ШТАБЫН ХҮМҮҮС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ТАРААХ ГЭЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ-

“Мөн МАН-аас 33 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын штабын машинтай хүмүүс их хэмжээний мөнгийг тараах гэж байгаад баригдсан байна. Одоогоор Цагдаагийн байгууллага шалгагдаж байна. Дорнод аймагт 14 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Болорчулууны штаб сонгогчдыг зохион байгуулалттайгаар автобусаар зөөж байгааг цагдаа шалгаж байна. УИХ-ын сонгуулийн Архангай аймгийн гуравдугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ж.Мөнхбатын хаалтын цуглаан дээр УИХ-ын дарга асан  С.Төмөр-Очир нь Ардчилсан намаас нэр дэвшигч Р.Гончигдоржийн ухуулагчийг хүн зодсон мэтээр илтид гүжирдэж, өрсөлдөгчийн нэр хүндийг унагах хууль бус үйл ажиллагаа явуулсныг цагдаагийн байгууллага шалгаж байна” гэлээ.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын эзэмшдэг 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банк худалдан авч байгаа энэхүү сайн мэдээг илтэд гуйвуулан санал авах 1998 байрны үүдэн дээр гүтгэлгийн чанартай мессэжүүдийг МАН-ынхан иргэдэд тарааж байгаа талаар манай намын штабт олон гомдол ирж байна. Сурталчилгааны хугацаа дууссаны дараа МАН, МАХН Эрдэнэтийн асуудлаар гүтгэлгийн чанартай сурталчилгаа явуулж сонгуулийн хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудлаар Ардчилсан нам хуулийн байгууллагад хандана гэлээ. Мөн тэрбээр нийт иргэдээ сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа

Видеог энд дарж үзнэ үү 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    ажилдаа томилогдоод удаагүй дэд сайд нар салбар салбарынхаа асуудлыг сөхөж эхэлжээ. Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг амралтын өдрүүдэд орон нутгийн боловсролын байгуулагуудад ажилласан байна
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    taniig ikh zuil hiine gedegt itgeltei bn.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Зөвхөн боловсролын салбар гэлгүй хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн санал хүсэлтийн сонсож шийдэл гаргасан.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Mash goe ug helsen bn.iim l mundag huchirheg emegtei de.za yahav yalj yalagdaj sursan hun de.gehdee tom yalalt tsaana chin huleej baigaag buu mart.nutgaasaa devshij ulsiin ih hurliin gishuun bolno gedegt itgej bn.Duudee Amjilt!
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Ирээдүйгээ боловсролтой хүмүүс л цогцлоож чадна
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Манай залуучууд хүүхдүүд их ном уншдаг болжээ. Талбай дээр болсон өдөрлөгөөр асар их оочир дараалал үүссэн байхын хараад бахархах сэтгэл төрсөн шүү.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Ардчилсан намаа ялалтанд хөтлөх, Ардчилсан улсаа хөгжүүлэх хүчтэй баг байгаарай
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Дэмжинэ ээ. Тэрбишдагваас арай дээр
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Ардчилсан нам төр нь иргэнээ дээдлэх, хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Монгол Хүн 2020” хүний хөгжлийн цогц хөтөлбөрийг боловсруулж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго үндсэн санаа нь Эрх чөлөөтэй, Эрүүл чийрэг, Эрдэм боловсролтой, Ажилтай орлоготой, Аюулгүй орчин бүрдүүлэх юм.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДАВАЛГААЛЛАА. Өнгөрсөн 4 жилд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр барилаа. Зөвхөн Улаанбаатарт шинээр баригдсан сургуулийн тоо өмнөх 4 жилээс 3 дахин нэмэгджээ. Удахгүй өглөө, өдөр, орой хичээллэдэг 3 ээлж халагдана гэж байна шүү илүү ихийг хийж бүтээгээрэй.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Авъяас хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай дүү өөрийн сонирхдог уран нугаралтаар амжилттай хичээллэж байгаа энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн танд баяраллаа
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Манай залуучууд хүүхдүүд их ном уншдаг болжээ. Талбай дээр болсон өдөрлөгөөр асар их оочир дараалал үүссэн байхын хараад бахархах сэтгэл төрсөн шүү.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Зөвхөн боловсролын салбар гэлгүй хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн санал хүсэлтийн сонсож шийдэл гаргасан.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Mash goe ug helsen bn.iim l mundag huchirheg emegtei de.za yahav yalj yalagdaj sursan hun de.gehdee tom yalalt tsaana chin huleej baigaag buu mart.nutgaasaa devshij ulsiin ih hurliin gishuun bolno gedegt itgej bn.Duudee Amjilt!
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Сургалтын төлбөрөө өөрөө төлж эцэг эхийнхээ ачаанаас бага ч болов хөнгөвчилж байгаадаа баяртай байна.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Хамтдаа хөгжинөө
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Амжилт=Ялалт
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    БОЛОВСРОЛЫН САЛБАРТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ДАВАЛГААЛЛАА. Өнгөрсөн 4 жилд 127 цэцэрлэг, 79 сургууль, 39 дотуур байр, 33 спорт заал шинээр барилаа. Зөвхөн Улаанбаатарт шинээр баригдсан сургуулийн тоо өмнөх 4 жилээс 3 дахин нэмэгджээ. Удахгүй өглөө, өдөр, орой хичээллэдэг 3 ээлж халагдана гэж байна шүү илүү ихийг хийж бүтээгээрэй.
    2016 оны 06 сарын 29
  • Зочин
    Хамтын тэтгэврийн хууль батлуулах ажил байлаа. Насаараа хамт амьдарсан хоёр хөгшний нэг нь ойчоод өгөхөд насаараа төлсөн тэтгэврийн даатгалыг нь үлдэж хоцорсон нөгөө нь авч болдог буянтай ажил байна даа
    2016 оны 06 сарын 29