• Эхлэл
  • Нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардан авлаа

Нэр дэвшигчид түр үнэмлэхээ гардан авлаа

2016/07/01

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

Өнөөдөр 12.40 цагт Төрийн ордны Баганат танхимд УИХ-ын 2016 оны сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь гардуулан өглөө.

Энэ удаагийн сонгуулийн УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН, 9 суудлыг Ардчилсан нам, МАХН нэг суудал, бие даагч нэг суудал авсан юм. Сонгуульд оролцсон нам эвслүүд, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрснөө мэдэгдсэнээр ийнхүү одоогоор ялалт байгуулагчдын талаар ямар нэгэн ноцтой гомдол гараагүй байна.

Энэ удаагийн сонгуулийн дүнг автомат машинаар цаг алдалгүй шуурхай гарган, гарсан бүх мэдээллийг телевизээр шууд дамжуулсан. Одоо өнөөдөр 14.00 цагт сонгуулийн дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч чуулганы анхны хуралдааны товыг зарлана.

Одоогоор ялалт байгуулаад байгаа МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын штабаас мөнгө тараасан гэх гомдол шүүхэд үүсээд байгаа. Мөн МАН-аас нэр дэвшигч Б.Болорчулуун сонгогчдод нөлөөлөх байдлаар сонгогчдыг зөөж байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Үүнээс өөрөөр ноцтой зөрчил байхгүй учир Ерөнхийлөгч анхдугаар чуулганы товыг удахгүй зарлах байх гэсэн таамаг байгаа юм.

Анхдугаар чуулганыг хамгийн өндөр настай гишүүн удирдан, УИХ дахь намын бүлгүүдийг зохион байгуулж, ялалт байгуулсан нам УИХ-ын даргаа санал болгоно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН гэсэн хоёр бүлэгтэй байх нь тодорхой байгаа.

Өмнө буюу 2012 оны сонгуулийн дараа санал тоололтод будилаан гаран 76 ялагчаас 69 нь анхдугаар чуулган дээр тангаргаа өргөн, долоон нэр дэвшигч шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-д нөхөн орж ирж байсан юм. Харин энэ удаагийн тооллого харьцангуй маргаан багатай, шуурхай боллоо гэгдэж байгаа. Ирцийн хувьд ч улсын хэмжээнд 1.910.878 иргэд санаа өгөх ёстойгоос 72,1 хувь нь саналаа өгсөн нь өмнөх сонгуулиудаас харьцангуй өндөр байсан юм. 

А.Ану

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please click  here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • хамаатан нь
    Увс аймагт Хүрэлбаатараас болж амь насаа алдсан хүүхэд болон гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье
    2016 оны 07 сарын 04
  • иргэн
    хайран сайхан хүүхдийн амь нас
    2016 оны 07 сарын 04
  • ириргэн
    Увсад Хүрэлбаатараас бол хүүхдийн амь нас эрсдээд байгааг сонгуулын ерөнхий хороо юу бодож суугаад байна аа
    2016 оны 07 сарын 04