• Эхлэл
  • Сонгуулийн дараахь өнгө өнгийн сэтгэгдлүүд

Сонгуулийн дараахь өнгө өнгийн сэтгэгдлүүд

2016/07/01

Сонгуулийн үеэр ч сонгуулийн дараа ч сошиалчид идэвхтэй, инээдтэй, хоржоонтой, бас ухаарал дагуулсан постууд сонирхол татсан хэвээр байна. Ингээд зарим нэг постыг эмхэтгэн хүргэж байна 

Narantuya Ishbadam

Ардчилсан намд ард иргэдээс өгсөн сонгуулийн дүн жирийн гишүүд дэмжигчид, үзэл бодолдоо үнэнч залуу үеийнхний урмыг дэндүү их хугалж, харин зөөлөн сэнтийд нь суугаа бид ичих ч багадахаар дохио боллоо. Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүйн гай бүх шатанд нүүрлэж, намын нэр хүндэд наалдах бараан нь, будлиан нь зузаарсаар байсан билээ.

Ардчилсан нам хэмээх том малгайн доороо багтахгүй талцдаг бүлэг, фракцуудын “тэмцэл” бидний хүчийг тарамдуулж, сөрөг хүчиндээ олзлогдсоор, сонгуультай нүүр тулсан. Ардчилсан нам эв нэгдлээр цангаж байсан нь бидний ялагдлын маргашгүй үнэн шалтгаан! Гэвч манай намын хийсэн ажил багадахааргүй байсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хотоо яаж соёлжуулж болдогийг, иргэдээ яаж хууль мөрддөг болгодгийг, байгаа төсвөөрөө орон нутагтаа сургууль цэцэрлэг барьж болдогийг бас хэмнэдгийг бид харуулж чадсан. Харамсалтай нь хийгээд тавьснаа хараг гээд орхисноос биш, хийчлээ хүүе хаая гэж зарлахгүй, тэгж завдахгүй байсаар асар их бүтээн байгуулалтын ажлаа бид ард иргэддээ ойлгуулж чадсангүй ээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, сайн хашаа төслүүдээ эхлүүлсэн ч дуусгаж чадсангүй. Төрийн үйлчилгээний сүпермаркеттай болж дарга нарын авдаг хахууль булхайг зогсоож чадсаныг манай иргэд мартаагүй ээ. Тоочоод тоолоод үнэлүүлвэл Ардчилсан нам хийсэн ажилтай, хэлэх үг арвин байсан нь үнэн. Юу үнэн тэр үнээн.Харин одоо хариуцлагаа тооцсон шиг тооцож , Ардчилсан намыг зангидаж, залуурдаж нэг тугийн дор нэгтгэж, нэр хүндийг нь өргөж явах хүчтэй нөлөөтэй мэдрэмжтэй хүнийг намын даргаараа сонгож, ирэх 4 жилд нөлөөтэй сөрөг хүчин байж, ажиллах нь л бидний өмнө хийх хамгийн том ажил гэж ойлгож байна.

Wendy Wendy 

Бага байхад ээж аавынхаа үгэнд орохгүй өөрийнхөөрөө зөрөөд зүтгэхээр л ээж "уйлах хүүхдийн хошного урд өдрөө умалзана" гэгчээр битгий маяглаад байгаарай гээл загнадаг байсансан. 
Тэгж хэлэхээр нь ХН яршиг л байна штээ умалзаад байхдаа яадын гээл бодчихоод л байж байтал яг л уйлдаг байсан даа. Тэгээд л ээж яаж мэддэг юм болоо, эсвэл намайг зөгнөчихлөө гээл боддог байсан. 
Энэ АН сонгуулийн хуулиа өөрсөддөө ашигтай хувилбараар гээл хүч түрэн өөрчлөөд л байсан. Үнэндээ бол тэрэндээ л тээглээд уначихлаа штээ. Ээж аавын үг ч аргагүй үнэн байдгийг би лав мэддэг. Эд нар харин мэддэггүй байсан бололтой

Sodbaatar Sundui

Гэр бүлийн гишүүнээ алдсаан. Баларсан :)

 

 

Enkhtsetseg Erdenebileg

АН яагаад унасан бэ?
1. Хувийн өмч рүү эрээ цээргүй халдсан, хүний бизнесээ чөлөөтэй эрхлэх боломжийг бүх талаараа дарамталж байлаа. /нийт бизнес эрхлэгчдийн тал нь үүдээ барьжээ/. 
2. Төрийн өмч нэрийн доор хөгжлийн бүх том төсөл хөтөлбөрүүдийг өөртөө төвлөрүүлэв. Тэр хирээр төсвийн орлого доошилж байв. Зүй нь: хууль эрхзүйн таатай орчныг нь шийдээд хувийн хэвшилд даатгах ёстой 
3. Өндөр хүүтэй мөнгийг удаан хугацаанд ашгаа өгөх бүтээн байгуулалт руу туув. 1$-ын хөрөнгө оруулалт нь 0.6$ болох төслийг санхүүжүүлэхээр яаж энэ мөнгө үнэ цэнээ барихав дээ!
4. Попуудтай нэг тавцан дээр бүжиглэж, Сайханбилэг Баярцогт нарын боломжийн хэдийгээ буланд бүгдээрээ шахаж Зи.Энхболд, Эрдэнэчимэг мэтүүдээ намын нүүр царай болгов. Бид чинь тэнэг биш шүү дээ, өөрсдийнх нь хохь болов оо!
5. Би бол АН ялагдах үндсийн үндэс нь 4.5 миллиардын хөрөнгө оруулалтаас татгалзаж, дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдыг хөөсөн Х.Баттулга та бүхний гол буруутан гэмээр бна. Хэрвээ Тавантолгой хөдөлсөн бол хөгжлийн бусад төслүүд эхэлж төмөр зам, том цахилгаан станцууд эхэлж, бусад нийгмийн дэд бүтцүүд хөдөлж олон мянган хүн ажилтай байх байлаа. 
Ганцхан хүнд гавлуулвал ямар аюултайг МАН ч ойлго, маш эвгүй 2017 оны 1 сарын 18 хүлээж бгаа шүү. Сангийн яамаа зөв л хүнээр толгойлуулаарай. Хэл устай, хэлэлцээ хийх чадвартай, хөрөнгө оруулалтын ойлголттой... Дарваан хар шиг тэнэг бацаанууддаа амаа мэдэж чалчихыг ч сануулсан байгаарай!

Б. Гантулга

Энэ сонгуулиар Дундговийн нэг айлын хүүхдүүдийнх нь 50% нь УИХ-ын гишүүн болчихсон байхад зарим нэг нам, эсвэл ганц ч суудалгүй хоцрох гэж.

Miyegombo Alexander

MAН-д хэлэх нэг үг байна.

За одоо намын чинь байраар албан тушаал горилогсод өдөр шөнөгүй эргэлдэж тунирхаж, аргадаж, уурлаж зүсэн зүйлээр л "шантаажлана"!

Тиймээс Намын удирдах зөвлөл маш яаралтай мэргэжлийн байгууллагаар судлагаа хийлгээд тухайн аймаг, сум, хотод үнэхээр сэтгэл гаргаж ажилладаг, хөдөлмөрч, нэр хүндтэй, зөв хүмүүсийн жагсаалтаа гарга. Тэд нараа дахиад судла. Баг удирдаад явж чадах эсэхийг нь мэд.

Учир нь улс орны одоогийн байдал мөнгөгүй, итгэлгүй, туйлдсан байдалтай байгаа! Ийм нөхцөлд луйварчдаар багаа бүрдүүлвэл ядарч яваа улсын санхүүг улам бүр хоослоно. Дампуурна.

Тэгээд зөв хүмүүсээ бүрдүүлж чадвал зүтгэ, ажилла. Үр дүнгээ харуул. Ард түмэн та нараас "ярьсан хэлсэндээ байхыг" л хүсч байгаа. Улс орныг босгохыг чинь хүлээж байгаа. Өөр юм байхгүй!

 

 

 

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна