Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна
Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт (www.asem11.mn) долоодугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтын өмнөтгөл уулзалт, чуулганууд болж байгаа талаар бид мэдээлж байсан. Тэгвэл эдгээрийн нэг болох Ази, Европын Ард Түмний 11 дэх чуулган өнөөдөр Төрийн ордонд эхэлж байна. “Ази-Европын эв санааны шинэ нэгдлийг цогцлуулан Эрх тэгш, Шударга, Хүртээмжтэй хөгжлийн арга замыг эрэлхийлэн хэрэгжүүлэхүй” сэдвийн дор болох чуулган долдугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.
Энэхүү чуулганы үеэр Ази - Европын ард түмний итгэл найдварыг илэрхийлсэн, тэдний хөгжлийн талаарх үзэл баримтлалын зангилаа сэдвүүдийг хөндөн, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх Ард түмний Хүсэл эрмэлзэл бүхий стратегийн арга замыг эрэлхийлэн хэлэлцүүлэг өрнүүлнэ. Үүнд:
- Байгалийн нөөцийн шударга хуваарилалт, газрын эрх, усны тэгш хүртээмж ба оролцоо хийгээд олборлолтоос гарах
- Хүнсний бүрэн эрх: хангамж, аюулгүй байдал, өлсгөлөнг тэглэн цаашлах
- Уур амьсгалын шударга ёс - эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээ, хаягдлыг тэглэх
- Нийгмийн шударга худалдаа, үйлдвэрлэл ба хөрөнгө оруулалт
- Нийгмийн шударга ёс - Бүх нийтийг хамарсан нийгмийн хамгаалал, зохистой ажлын байр ба тогтвортой амьжиргаа, өр тавих, “бүсээ чангалахаас” өөр татварын шударга ёс ба бусад шийдлүүд
- Оролцооны ардчилал, жендерийн эрх, цөөнхийн эрх
- Энх тайваныг бэхжүүлэх ба хүний аюулгүй байдал – шилжилт хөдөлгөөн, терроризм, фундаментализмд өгөх хариу арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.
Ард түмний хөгжлийн Хүсэл эрмэлзлийг хүндэтгэн биелүүлэх нь хувь хүн, улс орон,байгууллага, институтицид тулгарч буй олон хямралыг шийдэх гол арга зам юм. Баян, ядуу улс орнуудын үе үеийн засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, бизнесийн ашиг сонирхлыг зохицуулах арга барилаас үүдэн хүндэрсэн байгаль орчин, эдийн засаг, өр, эрчим хүч, хүнсний хямралууд нь улам даамжирч, иргэд болон улс хоорондын баян хоосны ялгаа туйлширлаа. Азид хямралаас өмнө өргөн тархсан ядуурал, тэгш бус байдал улам даамжирсан. Европод эдгээр хямралаас болж хүмүүс ажлын байраа алдаж, өрөнд баригдах зэргээр амьдралын баталгаа алдаж байна. Бидний амьдрал, амьжиргааг үндэсний болон үндэстэн дамнасан компани, корпораци тодорхойлон бид улам бүр корпорацид “барьцаалагдах” боллоо. Үүний эсрэг хүмүүсийн эсэргүүцэл гол төлөв орон нутаг, үндэсний хэмжээнд өрнөж байна. Иймээс, АЕАТЧ хүмүүсийн эсэргүүцлийг бүсийн, бүс хоорондын болон дэлхийн хэмжээнд гаргах, эв санааны нэгдэл, хамтын ажиллагааг дэмжих, бэхжүүлэх, цар хүрээг нь нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа юм.
Тиймээс зохион байгуулагчдын зүгээс Монголын орон нутгийн бүлгүүд, нөлөөллийн сүлжээнүүд, дэвшилтэт ТББ-ууд, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн төлөөлөл болох парламентын гишүүдэд хандан АЕАТЧ 11-д оролцохыг уриалж байсан. Энэ дагуу өнөөдрийн чуулганд иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцох юм байна.
Англи эхийг энд дарж уншина уу.
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна