АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улс амжилттай зохион байгуулж, хүндэт зочдоо үдэн мордууллаа. Үүнтэй зэрэгцээд АСЕМ-ын үр дүн болон бусад мэдээллийг багцлан хүргэж байна.
Хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-АСЕМ-ын арга хэмжээнд 600 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийг хэлснээр бол 21 тэрбум төгрөг зарцуулсан гэжээ. Энэ хөрөнгөөр цагдаагийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулсан. Зарим төлөөлөгчдийн зардал, буудлын төлбөрийг ч төлөх шаардлагатай болдог. Энэ бүгдэд зарцуулсан гэж тэрээр хэлсэн юм.
АСЕМ-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ 11 ДҮГЭЭР УУЛЗАЛТЫН УУЛЗАЛТЫН ОНЦЛОГ ЮУ БАЙВ?
• АСЕМ-ын 20 жилийн ойтой давхацсан.
• Сэдэв: “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь”
• Хоёр талын 5 айлчлал (Вьетнам, Сингапур, БНСУ, БНХАУ, Япон) – нийт 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.
• АСЕМ-ын уулзалтанд гадаадын 2100 гаруй албаны төлөөлөгч, 700 орчим сэтгүүлчид оролцов.
• АСЕМ-ын уулзалтын тухай дэлхий нийтээр 1.5 тэрбум хүн их, бага хэмжээгээр мэдээлэл авав.
Төлөөлөгчдийн түвшин
Төрийн тэргүүн (Монголыг оруулаад -11
Засгийн газрын тэргүүн 23
Гадаад хэргийн сайд 13
Салбарын сайд 2
Тусгай үүрэг гүйцэтгэгч төлөөлөгч 3
Олон улсын байгууллагын тэргүүн 3
Хоёр талын уулзалтууд
Монгол Улсын Ерөнхийлөгч 17
Монгол Улсын Их хурлын дарга 9
Монгол Улсын Ерөнхий сайд 17
Гадаад улсын төр, засгийн тэргүүн 60 гаруй
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулахын тулд Ази-Европын парламентын түншлэлийн 9-р уулзалт, АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт, Сангийн сайд нарын 12-р уулзалт, Хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт, Ази-Европ түмний чуулга уулзалт, Залуучуудын чуулга уулзалт, Редакторуудын дугуй ширээний уулзалт, Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Бизнесийн чуулга уулзалтуудыг зохион байгуулж 53 улсын төлөөлөгчид идэвхитэй оролцсон юм. АСЕМ-ын гишүүн 53 орноос нийт 4218 төлөөлөгч манай улсад хүрэлцэн ирсэн байна. Энэхүү том хурлыг нийт 888 сэтгүүлч сурвалжлан сурталчилсаны 619 нь гадаадын сэтгүүлч байсан бол 278 нь дотоодын сэтгүүлч, зурагчин, зураглаач нар байлаа.
БЭЛТГЭЛ АЖЛЫН ЭХЛЭЛ:
• 2014.12.30 Ерөнхийлөгчийн зарлиг-АСЕМ-д бэлтгэх Үндэсний Зөвлөл байгуулах тухай (Ерөнхий сайд ахалсан)
• 2014.12.09 ГХЯ-ны бүтцэд АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба байгуулах тухай
• 2015.01.21 Ерөнхий сайдын захирамж – Ажлын 6 хэсэг байгуулах тухай
БЭЛТГЭЛ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
БЭЛТГЭЛ АЖЛЫН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭН ХЭН ХАРИУЦАВ?
ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН Ч.САЙХАНБИЛЭГ /ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ/
ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН /ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТЫН ҮНДСЭН АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАРИМТ БИЧИГ/
ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Д.ГАНХУЯГ / АСЕМ-ЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА/
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА П.ЦАГААН /БАЙР, ЗОЧИД БУУДАЛ/
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ /ЗАМ ТЭЭВЭР, ХАРИЛЦАА ХОЛБОО, НИСЭХ БУУДАЛ/
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА Э.БАТ-ҮҮЛ /ҮЙЛЧИЛГЭЭ, СОЁЛ УРЛАГ, ХООЛ ХҮНС, АЮУЛГҮЙ БАЙДАЛ/
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ А.ГАНБААТАР /ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА/
ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ГАЗРЫН ЗАХИРАЛ, УДИРДЛАГУУД , АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД ГАРДАН ЗОХИОН БАЙГУУЛЖ, АСЕМ АА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫН ХҮЧИН ЗҮТГЭСЭН ЮМ.
Үндэсний зөвлөл, ажлын хэсэг 2015.02 сараас 2016.07 сар хүртэл 240 гаруй удаа хуралдаж 900 гаруй асуудлыг шийдвэрлэж чаджээ.
АЖИЛЛАСАН ХҮН ХҮЧ (12000 ГАРУЙ)
(төр, олон нийтийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа)
• Төрийн бүх яамд, нийслэл, агентлагууд – 500 гаруй хүн
• Олон нийтийн байгууллагууд – 30 гаруй байгууллага – 200 гаруй хүн
• Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд – 150 гаруй
• Сайн дурынхан -11 чиглэлээр- 1100 гаруй хүмүүс
Аюулгүй байдал, хамгаалалтын чиглэлээр ажилласан
Цагдаагийн ерөнхий газар 5000
Төрийн тусгай хамгаалалтын газар 1360
Жанжин штаб 1200
Хил хамгаалах ерөнхий газар 200
Тагнуулын ерөнхий газар 200
Онцгой байдлын ерөнхий газар 200
Бусад төрийн байгууллагаас нийт 12000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр АСЕМ аа амжилттай зохион байгуулсан юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Нисэх буудал:
(20 гаруй тэрбум төг) • 9 агаарын хөлөг байрлуулах талбай шинээр (нийт 34 онгоц зогсоох хүчин чадалтай болсон)
• Зочигчдын танхимыг өргөтгөн, шинэчлэн сайжруулсан
• Транзит танхим шинээр байгуулсан
• Буултын зурвасыг хүчитгэн сайжруулсан
Нийслэл: (18,2 тэрбум төг) • 13 гудамж, зам шинэчлэн зассан
• 36,593 м2 явган хүний замын хавтан шинэчилсэн
• 12,400 м2 унадаг дугуйн зам шинээр байгуулсан
• 3,500 м2 хайс, хашлагыг шинэчилсэн
• Нисэх буудлаас Яармаг, Богд уулын арын зам, Баянзүрхийн товчоо хүртэл замын гэрэлтүүлэг шинээр хийсэн
Түнш 40 гаруй буудал • 121 тэрбум төгрөгийн зээл
АСЕМ Вилла хотхон Хувийн аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч байгуулсан, төрөөс мөнгө зараагүй.
Улсын төсөв
(21 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 17.7 тэрбум төгрөг зарцуулав) • цагдаагийн машин, тоног төхөөрөмж авах,
• аюулгүй байдлыг хангах тоног төхөөрөмж авах,
• нийслэлийн гудамж замыг засах,
• үйлчилгээний чанар, соёлыг сайжруулахад шаардлагатай машин, техник, тоног төхөөрөмж худалдаж авах,
• зочид буудал, үйлчилгээний байгууллагуудад сургалт зохион байгуулах
Гадаадын техникийн тусламж, сургалт
(30 гаруй тэрбум төгрөг) БНХАУ, Европын Холбоо, ХБНГУ, БНСУ, Сингапур, Малайз, Япон, Итали
АСЕМ ЗОХИОН БАЙГУУЛСАНЫ АЧААР 4400 ХҮНЭЭ ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЖ АВЧ ЧАДСАН БАЙНА. ГАДААД ХЭРГИЙН САЙД Л.ПҮРЭВСҮРЭН ХЭЛЭХДЭЭ ХҮН ХҮЧЭЭ БЭЛТГЭЖ СУРГАЖ АВНА ГЭДЭГ ХАМГИЙН ЧУХАЛ. БИД ЦААШИД ИЙМ ТОМ ХЭМЖЭЭНИЙ ХУРЛЫГ АСУУДАЛГҮЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЧАДАХ БОЛОВСОН ХҮЧНЭЭ БЭЛТГЭЖ АВЧ ЧАДСАН. ОЮУНЫ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЛЭЭ ХЭМЭЭСЭН БИЛЭЭ.
620 хүнд үйлчилгээний чиглэлээр мэргэжил эзэмшүүлэв.
Зочид буудлын менежементээр нийт 15 хүнээ гадаадад сургав.
Зочид буудлын үйлчилгээний ажилчдад зориулсан сургалтад 1800 хүн хамрагджээ.
Хурлын менежементээр 50 залуусаа гадаадад сургаж авав.
Олон улсын хурлын орчуулагчаар 20 залуусаа гадаадад сургав.
Дипломат ёслолын чиглэлээр 95 хүн нэмж бэлтгэсэн байна.
Сайн дурынханд зориулсан цуврал сургалтад 1100 залуус оролцсон байна.
Аюулгүй байдлын сургалтад 500 хүн хамрагджээ.
Өндөр дээд хэмжээний зочдын жолооч нарыг сургах сургалтад 200 хүн тус тус хамрагджээ.
АСЕМ-ЫН СУРТАЛЧИЛГАА, МЭДЭЭЛЭЛ
Цахим хуудасны чиглэлээр
• 2015.05.05-нд АСЕМ-ын 11-р уулзалтын албан ёсны цахим хуудас нээгдэв. Өнөөдрийг хүртэл 500 гаруй мэдээ, ярилцлага, сурвалжлага, тойм нийтлэл бэлтгэгдэж тавигдав.
• Цахим хуудсанд нийт 90 илүү улсаас 49000 гаруй хүн давхардсан тоогоор 203000 удаа хандав.
• “ASEM Mongolia” фэйсбүүк хуудас 8118, “ASEM Mongolia Office” твиттер 1303 дагагчтай болов.
• Монголд зохиогдсон АСЕМ-ын хурлуудын нийт 1500 гаруй зураг авч архивлан бэлэн болгов.
2. Дотоод сурталчилгааны чиглэлээр:
• АСЕМ-ын уулзалтын албан ёсны бэлгэдэл-логог 2015 оны 5-р сард шалгаруулан баталж бүх албан бичиг, дугтуй, сурталчилгаанд хэрэглэв.
• 40 гаруй үйл явдлыг сурвалжлуулав.
• 20 гаруй ТВ-ийн ярилцлага,
• 19 сонин, цахим хуудасны ярилцлага зохион байгуулав.
• АСЕМ-ын “Мэдээллийн төв”-ийг МОНЦАМЭ агентлагийн байранд байгуулав.
20 хэвлэлийн бага хурал,
400 сэтгүүлчдэд мэдээлэл түгээв.
3. Гадаад сурталчилгааны чиглэлээр:
• МОНЦАМЭ агентлагийн орос, англи, хятад, япон сонинуудад тогтмол мэдээлэл гаргуулав.
• “The Mongolian Observer”, “Mongolia today”, “Mongolian economy”, “Үндэстний тойм” сэтгүүлүүдтэй хамтран АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой англи хэлээр 20 гаруй дугаар гаргав.
• Гадаадын 10 гаруй хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэл нийлүүлэв.
АСЕМ-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ ЮУ БАЙВ?
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зөвхөн зохион байгуулагч орон дангаараа бус бусад түншүүдийнхээ хамтаар, өөрөөр хэлбэл гишүүн 51 орон, 2 олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулдагаараа олимпоос ялгаатай болохыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн онцолсон юм.
АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж буй уг уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулахад АСЕМ-ын гишүүн олон орон тусалж дэмжиж ажилласныг мөн хэлэв. Улсын төсөв, эдийн засагтаа аль болох дарамт үүсгэхгүйг хичээснээ ч Гадаад хэргийн сайд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ онцолж байв.
Улс төрийн ач холбогдол
• Олон төр, засгийн тэргүүн нарыг нэг дор цуглуулсж хурсан олон улсын анхны том арга хэмжээ
• 20 жилийн ой
• Улаанбаатарын Тунхаглал (өнгөрсөн 20 жилийг дүгнэсэн, ирэх 10 жилийг томьёолсон)
• Гадаад нэр хүнд улам өснө, манай гадаад бодлогын үзэл баримтлал, гадаад идэвхитэй үйл ажиллагааг дэмжих, бидэнтэй хамтран ажиллах явдал улам нэмэгдэнэ.
• Цаашид олон улсын хэмжээний хурал, чуулганыг эх орондоо зохион байгуулах ихээхэн туршлагатай болж, АСЕМ-ын хүрээний төдийгүй олон улсын бусад томоохон арга хэмжээг зохион байгуулах бүрэн чадвар, боломжтой болно
Эдийн засгийн ач холбогдол
• Олон бүтээн байгуулалт хийгдэв.
• Зочид буудлуудын үйлчилгээний чанар сайжрахад эерэгээр нөлөөлөв.
• Соёл, үйлчилгээний салбарын чадавхийг нэмэгдүүлэх, хил, гааль, аюулгүй байдлын чиглэлээр олон улсын стандарт нэвтрүүлэх зэрэг хөрөнгө оруулалт, техник технологийн шинэчлэлийн олон ажил хийгдэв.
• 2016 оны 4-р сарын дундаас 7-р сар дуустал Монгол Улсад ирэх гадаадын албаны хүмүүс, бизнесийн төлөөлөл, сэтгүүлчид, жуулчдын тоо тасарсангүй.
• Улаанбаатарын зочид буудал, үзвэр, үйлчилгээ, худалдааны газрууд, компани, ажил хэрэгч хүмүүсийн орлого нэмэгдэж, шинэ түнштэй болох, бизнесийн урт, богино хугацааны гэрээ, хэлцэл байгуулах боломжууд бий болов.
• 4000 илүү зочин төлөөлөгчийн визийн хураамж, нислэгийн тийз, зочид буудал, хоол, унаа, харилцаа холбоо, урлаг соёлын арга хэмжээний орлого гэх мэт чиглэлээр улсын болон хувийн салбарт тодорхой хэмжээний орлого орж ирэв.
• Бизнесийн чиглэлээр Монголтой хамтран ажиллах итгэл үнэмшил нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалтын урсгал эргэн ирэхэд эерэгээр нөлөөлнө.
• 2015 оны 3-р сарын 1-нээс АСЕМ-ын уулзалт хүртэл АСЕМ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор гадаадын 4500 гаруй хүн Монгол улсад зочлоод байна. Эдгээр гийчид МИАТ-ын онгоцны тийз, Улаанбаатарт байх хугацааны байр, хоол, бэлэг дурсгалын зйүлс худалдан авах зэрэгт урьдчилсан дүнгээр 3.5 сая гаруй ам.доллар зарсан судалгаа гараад байна.
Нийгэм, соёлын ач холбогдол
• Эх орныхоо түүх, зан заншил, соёл урлагаа гадаадын 800 илүү сэтгүүлчдээр дамжуулан дэлхий даяар өргөн сурталчлан таниулав. Ийм ховор боломж урьд гарч байгаагүй.
• Ази-Европ түмний чуулга уулзалт, залуучуудын, парламентчдын чуулга уулзалтууд амжилттай зохион байгуулагдаж манай иргэний нийгмийн төлөөлөл өргөнөөр оролцож туршлага судлан, олон түнштэй болов.
Сэтгэгдэл байхгүй байна