• Эхлэл
  • Шинэ Засгийн газар бүрдэв

Шинэ Засгийн газар бүрдэв

2016/07/23

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Өчигдөр үдэш буюу 21,50-д УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарын талаар танилцуулга хийж томилгоог батлахын өмнө гишүүд асуулга тавьсны дараа дараахь сайд нарыг батлав.

  • Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх, гишүүдийн 98.5 хувийн саналаар
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат, гишүүдийн 95.4 хувийн саналаар
  • Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ, гишүүдийн 90.6 хувийн саналаар
  • Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил, гишүүдийн 93.7 хувийн саналаар
  • Зам тээврийн сайдаар Д.Ганбат, гишүүдийн 94.7 хувийн саналаар
  • Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн, гишүүдийн 95.1 хувийн саналаар
  • Хууль зүй дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт, гишүүдийн 94.9 хувийн саналаар
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр, гишүүдийн 94.8 хувийн саналаар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурь, гишүүдийн 83.6 хувийн саналаар
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж, гишүүдийн 96.5  хувийн саналаар

Одоо нэрийг нь эгүүлэн татсан  Барилга, хот байгуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн сайдад томилогдохоор нэр дэвшсэн Дамдинсүрэнгийн Өнөрболор, Цогт-Очирын Анандбазар, Цэгмидийн Цэнгэл, Жадамбын Цолмон нарын оронд томилогдох сайд нар үлдлээ. 

Холбоотой мэдээг эндээс үзнэ үү 

Англи эхийг энд дарж уншина уу. 

For English version please visit  here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    шшшш одоо цагын засгийн газар юм байх даа ЧААВААС ДАА МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ ХӨГЖНӨӨ МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БИШ МЭДРЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР БНА ДАА ХА ХА ХА
    2016 оны 07 сарын 27
  • Зочин
    анандбазарыг бүрч болохгүй олон ажилчиныхаа амьдрал авдаг цалингаар тоглосон доо одоо сайд болвол ананд бузар болох байлгүй дээ эдний компанид ажиллаж байсан болон ажиллаж байгаа ард түмнээс ямарыг нь асуугаарай өчүүхэн зүйлээр шалтаглаж ажилчидынхаа цалинг хаадаг хасдаг хүн төрд орвол шунал нь улам буцлах байлгүй дээ
    2016 оны 07 сарын 26
  • зочин
    яанаа арай ч дээ ийм томилгоо байхуу нүдэндээ ч итгэхгүй байна монголчуудын улс орны минь ирээдүйгээр бүү тоглооч бүгд нөгөө бичлэгний дагуу явж байна МАНынхаан ухаантай гишүүдийнхээ үгийг сонсдог ч болоосой энэ дотор чинь үнэндээ арай гайгүй дээ гээд хэлчих хүн алга өр төлцгөөж байгаа юм байхдаа
    2016 оны 07 сарын 24