Хятадын тэрбумтан, дэлхийн цахим худалдааг атгасан “Alibaba”-ийн эзэн Жек Ма Монголд ирээд байгаа.
Тэрээр Монгол залууст лекц унших бөгөөд лекц Баянзүрх дүүрэгт байрлах "Шинэ Монгол" сургуулийн байранд долоодугаар сарын 27-нд болох талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнээс гадна лекц англи хэл дээр явагдах аж.
Хүндэт зочин Жек Ма “Хаан жимс” амралтын газарт байрлаж буй бөгөөд түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гэртээ урьж, өөрийн бичсэн "My country like a mosaic" номоо дурсгасан байна.
Хятадын тэрбумтан, дэлхийн цахим худалдааг атгасан “Alibaba”-ийн эзэн Жек Ма нь Их аварга Д.Дагвадоржийн урилгаар Монголд ажиллаж, амрахаар ирсэн аж.
Сэтгэгдэл байхгүй байна