• Эхлэл
  • Монгол Улсад ирэх жуулчдын тоо өсчээ

Монгол Улсад ирэх жуулчдын тоо өсчээ

2016/07/26

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр 2016 оны зургаадугаар сарын байдлаар манай улсад 42823 жуулчин ирсэн гэх тоо гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.7 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Гол зах зээлийн орнуудаар үзвэл Япон 9, Америк 0.4, Орос 18, Казакстан 4, Герман 0.5, Австрали 50, Франц  38, солонгос 35 хувиар жуулчдын тоо нь тус бүр өссөн байна. Харин Хятад 3.8, Англи 1.8 хувиар жуулчдын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

Энэ жилийн хувьд манай улс жуулчдын татах зүйлс олонтой байсан нь ийн жуулчдын тоо өсөхөд нөлөөлсөн. Цаашид ч мөн жуулчдад үзүүлж харуулах зүйлийн тоог нэмэгдүүлэх юм бол ирэх жуулчдын тоо ч мөн нэмэгдэх аж.  

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна