• Эхлэл
  • И-Март 100 гаруй барааг хямдралтай худалдаална

И-Март 100 гаруй барааг хямдралтай худалдаална

2016/07/27

Чингис И-Март хайпермаркет долоодугаар сарын 28-нд албан ёсоор нээгдэх гэж байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

БНСУ-ын тэргүүлэгч жижиглэн худалдааны компани И-Март нь Солонгос даяар 150 гаруй салбар дэлгүүр бүхий 30 гаруй жилийн түүхтэй компани бөгөөд Хятад, Вьетнамд өөрийн салбартай, байгаль орчинд ээлтэй, хямд үнэ өргөн сонголт, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ, тэргүүний шинэ технологийг эзэмшдэг худалдааны зах зээлд тэргүүлэгч компани юм.

Уншигчидтайгаа илүү ойр байх зорилгоор Интерном номын дэлгүүр И-март худалдааны төвийн 2-р давхарт шинэ салбараа нээсэн байна.

Мөн нээлтийн урамшуулал болгож бүх номондоо хямдрал зарласан урамшуулал наймдугаар сарын 4-г хүртэл үргэлжлэх юм байна. Үүнээс гадна И-Март хайпермаркетийн нээлтийн үеэр ганц Интерном номын дэлгүүр хямдрал зарлаагүй.

Юу вэ гэхээр, үйлчлүүлэгч нарт зориулан 100,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийхэд хүйтнээ хадгалдаг цүнх, 20,000 төгрөгөөс дээш худалдан авалт хийхэд эко тор бэлэглэх ба 100 гаруй барааг хямдралтай үнээр худалдаалах тухай ч мөн өмнө нь бид мэдээлсэн билээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна