• Эхлэл
  • “Очир эрхшээгч”-д санал өгөхөд 2 хоног үлдлээ

“Очир эрхшээгч”-д санал өгөхөд 2 хоног үлдлээ

2016/07/29

Зохиолч Б.Батрэгзэдмаагийн "Очир эрхшээгч" ном amazon.com-ийн санал асуулгад HOТ үзүүлэлттэй “уралдаж” байна. Энэхүү санал асуулгаар 20 мянгаас дээш хувийн санал авсан номыг англи хэлээр хэвлэн гаргах юм. Санал асуулга наймдугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Зохиолч Б.Батрэгзэдмаа өнөөдөр FB-дээ мэдээлснээр бол 25 мянган уншигчийн саналтай байгаа юм байна.

Тэрээр өөрийн FB хуудсандаа: Батрэгзэдмаа Баяртогтох

Амазонд 30 хоног "НОТ"- д тогтвортой байх нь хэвлэлтийн эрх авах гол үзүүлт болдог юм байна лээ. "Очир эрхшээгч" роман маань Амазонд тавигдсан цагаасаа "НОТ" -оосоо буугаагүй 28 хонож байна. Улбар шар өнгө нь "НОТ" гэсэн үзүүлэлт нь...

Санал хураалт дуусахад 2 ХОН ХОНОГ ҮЛДЛЭЭ.

Амазонд "Очир эрхшээгч" Монгол романаа дэмжиж байгаа Монголчууд та бүхэнд маань номын буян цаглашгүй ихээр хурах болтугай!

Амазонг руу орж санал өгөх линк, мөн заавар үзээрэй:
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW
Түгээж туслаарай. Баярлалаа гэж бичсэн байна.

Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” ном “VAJRA the key holder to the universe ” Amazon.com Kindle scou-д HOT үзүүлэлтэд 20 ном өрсөлдөж байгаа юм байна.

Дашрамд мэдээлэхэд, Б.Батрэгзэдмаагийн " Би дэлхийд нэр өглөө АСОАДАРЭ" яруу найргийн ном Германы Гётегийн нэрэмжит Франкфуртын хэвлэлийн газар хэвлэгдэхээр болоод байгаа аж. Тэрээр мөн энэ тухайгаа хэд хоногийн өмнө

-Монголынхоо утга зохиолын төлөө " Хүлэг минь шүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй" гэсэн Явуухулан найрагчийнхаа алдарт үгийг биелүүлэхийг би хичээж байгаа.
АСОАДАРЭ гэдэг бол "Ариун Сэтгэлийн Орон Авралт ДАРь Эхийн нутаг" гэсэн агуулгатай яруу найрагчийн зүрх сэтгэлээр дэлхийдээ нэр бодож олсон миний зохиосон нэр. Үүгээр дэлхий маань нэрлэгдэхгүй юм гэхнээ нэгэн Монгол яруу найрагч "АСОАДАРЭ" гэж яруу найргаараа дэлхийг нэрлэж билээ гэж хэн нэг нь дурсах байх л гэж боддог.
Тэр жил яруу найргийн энэ номоо /Монгол, Франц, Англи, Хятад, Орос/ таван хэл дээр гаргаж цөөхөн хувь хэвлэж Монголдоо ёсолсон юм. Яруу найрагч Галсансүх маань миний яруу найргийн номын нээлтэн дээр ирж үг хэлэхдээ :

-Яруу найрагч хүнд л дэлхийдээ нэр өгөх эрх бий гэж билээ.
Эхнээсээ Яруу найраг маань сайн мэдээ дуулгаж байгаа. 
Одоо "Очир эрхшээгч" роман маань Монголчуудынхаа тус дэмээр хэвлэгдэх магадлал тодорч байна. Цээжин дотор маань наран мандах гээд туяа гийгээд л байна хэмээн бичиж байсан юм.

Тэгэхээр монголчуудаа монгол зохиолчийн номоо дэлхийд гаргахын тулд саналаа заавал өгөөрэй.

Доор дарж саналаа өгнө үү

https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    ёстой хөгийн ном билээ. юун сүртэй юм. энэ номноос юу ч ойлгосонгүй
    2016 оны 08 сарын 09
  • Зочин
    UNSHCAN CZIXAN NOM BAINA AMJILT XUCIE
    2016 оны 08 сарын 06
  • Зочин
    Их сайхан ном байна лээ өвөг, дээдэс гэгээнтнүүдийн тухай ном тул, бясалгадаг хүнд маш ойлгомжтой гэсэн үг, ёстой нэг өвөг дээдэсээрээ бахархаж огшино гэдэг нь болсон доо
    2016 оны 08 сарын 03
  • уншигч
    энэ номыг уншиж дуусгадаггүй дээ. уул нь ”Зуун жилийн ганцаардал”, ”Мастер, Маргарита 2”, ”Идиот” уншдаг л хүн дээ нэг л явахгүй юм 3 удаа эхэллээ
    2016 оны 08 сарын 02
  • Naran
    Good
    2016 оны 07 сарын 31
  • Зочин
    Худлаа наагаад л. Яаж ч хайгаад Амазонд тийм юм алга
    2016 оны 07 сарын 30