Дэлхийн хэмжээнд нэг хүнд ногдох дарсны хэрэглээгээрээ Ватикан толгой цохьдог байна. АНУ-ын Дарсны Хүрээлэнгээс гаргасан судалгаагаар энэ улс-хотын нэг иргэн 2014 онд 54,26 литр дарс уусан байна. Харьцуулбал дэлхий дахины дундаж хэрэглээ нь 3,44 литр байдаг. Гэхдээ Ватиканы үндсэн оршин суугч болох 836 иргэн ердөө 45 мянган литрийг хэрэглэсэн нь Франц улсын дарсны хэрэглээнээс 62 мянга дахин бага ажээ.
Ватиканы иргэдийг дарс уусан гэж тооцож болохгүй учир нь тэд дарсыг уух, хоолонд хийхээс гадна мөн шашны зан үйлд ихээхэн ашигладаг байна. Мөн Ватиканаар зочилж буй жуулчид энэ улс-хотын цорын ганц хүнсний дэлгүүрээс хямдралтай үнээр авдаг учир хэрэглээ өндөр гарсан гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна