• Эхлэл
  • Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ

2016/07/30

Сонгуулийн үр дүнд эрх баригч болсон МАН-ын Засгийн газар өнөөдрөөс /2016.07.30/ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ. Энэ удаагийн сонгуулиар МАН парламентийн 76 суудлаас 65 суудалд ялалт байгуулан үнэмлэхүй олонх болсон учраас Засгийн газрыг бүтэц бүрэлдэхүүнийг харьцангуй богино хугацаанд батлаж чадлаа гэж хэлж болно. Шинэ парламентын анхны чуулган сонгууль болсноос 6 хоногийн дараа буюу долдугаар сарын 5-нд хуралдаж, долдугаар сарын 8-нд Ерөнхий сайдаа баталгаажуулан томилсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын бүтцийг 13 яам, 16 сайдтай байхаар УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулан долдугаар сарын 23-нд сайд нарыг баталсан боловч санал болгосон 15 сайдаас дөрвийг нь АТГ тэмцэх газраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн буцаан дөрвөн яам /Барилга хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Эрчим хүчний яам/-ыг бусад яамдын сайд нар түр хариуцан ажиллахаар ажилдаа орсон.  

Тэгвэл өчигдөр буюу 2016.07.30-нд Ерөнхий сайд сул байсан дөрвөн сайдад дахин нэр дэвшүүлснээс мөн нэг буюу Эрчим хүчний сайдад нэр дэвшигч Т.Энхтайваныг мөн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн П.Ганхүүгийн нэрийг нөхөн оруулж, УИХ-ын байнгын хороод болон нэгдсэн чуулганаар хэлэлцлээ.

Өмнө нь 11 сайдыг томилоход үүрийн 03.00 цаг хуралдсан жишиг дахин давтагдаж, долоо хоногийн ажлын сүүлийн өдөр буюу 2016.07.29-ны 21.00 цаг орчимд эхэлсэн УИХ-ын нэгдсэн чуулган 03.10 цаг хүртэл үргэлжлэн үлдсэн дөрвөн сайдыг томилсноор Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнтэй болов. Үүнд:

-Барилга хот байгуулалтын сайдаар Г.Мөнхбаяр /Инженер мэргэжилтэй, менежер 2007-2008 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2012 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан/

-Эрүүл мэндийн сайдаар А.Цогцэцэг-/Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны доктор, клиникийн профессор цолтой. 2003 оны тавдугаар сараас хойш Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар ажиллаж буй/

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар П.Сэргэлэн-/Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, “Ноён сүлд” ХХК-ийн захирал, “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан/

-Эрчим хүчний сайдаар П.Ганхүү нарыг П.Ганхүү-/Эдийн засагч мэргэжилтэй. 2009-2012 онд Эрчим хүчний газрын орлогч даргаар тус тус ажиллаж байсан/ нарыг тус тус баталлаа.

Мөн энэхүү хуралдаанаар

-Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн /МАН-ын даргын  МУИС-ийн багш, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй. 

-Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа- эдийн засагч, МАН-ын газрын дарга, Ерөнхий сайд П.Жасрай агсны зээ охин

-Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр-О.Эрдэмбилэг /“Голомт” банкны Тэргүүн дэд захирал, ТУЗ-ийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан/ нарыг тус тус томиллоо. Дашрамд сануулахад Монгол банкны Ерөнхийлөгчөөр МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайханыг долдугаар сарын 21-нд томилоод байсан юм. Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр өмнө АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж байсан МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар ажиллаж байсан юм.

УИХ-ын чуулганаар баталгаажсан дөрвөн сайд өнөөдөр /2016.07.30/ яамны тамгаа гардан авснаар ажлаа эхлүүллээ. Ийнхүү Ж.Энхбаярын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхэллээ.

  • Дашрамд сануулахад:
  • Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат
  • Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ
  • Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил
  • Зам тээврийн сайдаар Д.Ганбат
  • Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн
  • Хууль зүй дотоод хэргийн сайдаар С.Бямбацогт
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаяр,
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхорол
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурь,
  • Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдорж нар тус тус томилогдон ажиллаж байгаа билээ.  

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин