• Эхлэл
  • Барилгын үйлдвэрлэл буурчээ

Барилгын үйлдвэрлэл буурчээ

2016/08/01

Орон сууцны үнийн индекс энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 10.3 хувиар буурсан дүнтэй гарлаа. 

Эдийн засгийн өсөлт удааширч, иргэдийн орлого болон орон сууцны эрэлт буурсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх үнийн уналтыг улам дэмжихээр харагдаж байгааг зарим эдийн засагч хэлж байна.

Орон сууцны үнэ үргэлжлэн буурсаар байгаа бөгөөд таван улирал дараалан уг зах зээлд уналт үргэлжилж байна. Энэ оны хоёрдугаар улиралд орон сууцны үнийн индекс Чингэлтэй дүүрэгт 7.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 8.3 хувь, Баянзүрх дүүрэгт 8.4, Сонгинохайрхан дүүрэгт 12.7 хувиар буурчээ.

Харин өмнөх улирлын түвшнээс дүүрэг тус бүрд харилцан адилгүй өөрчлөлт гарч, үнийн байдал 0.5-2.9 хувиар доошилжээ.

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас cap тутам танилцуулдаг орон сууцны үнийн индекс өмнөх онтой харьцуулахад энэ оны зургаадугаар сарын байдлаар бууралттай хэвээр байна.

Орон сууцны үнэ нь түрээсийн үнээсээ илүү хурдаар үргэлжлэн өсөх нь үнийн хөөс бий болж буйг илтгэдэг. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ашиг хонжооны эрэлт нэмэгдсэнийг үндсэндээ үнийн “хөөс” илэрхийлдэг аж. Орон сууцны барилгын үйлдвэрлэл энэ оны хоёрдугаар хагаст нэмэгдсэн бол орон сууцны бус барилгын үйлдвэрлэл буураад байна.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин