• Эхлэл
  • М.Уранцэцэг шөвгийн наймд үлдээд байна

М.Уранцэцэг шөвгийн наймд үлдээд байна

2016/08/07

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадмын жүдо бөхийн тэмцээн эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

60 кг: Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалын Ромас Жозе, Финландын Рэинвалл нарыг хожин шөвгийн 16-д үлдсэн бөгөөд харамсалтай нь жингийнхээ №1 БНСУ-ын тамирчин Ким Вон Жинд ялагдлаа. 2015 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ким Жун цааш хэсгийн аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Ким Жун финалд шалгарсан тохиолдолд манай бөхөд дагах барилдаан байж болох юм байна.

48 кг:М.Уранцэцэг эхний тойрогт хийлсэн бөгөөд шигшээ наймд үлдэх эрхийн төлөө Францын Лайтитя Пайэттэй учраа таарч, цэвэр яллаа. Тэрээр гарт өчих мэхээр эхний ялалтаа авч шигшээ наймд үлдлээ.

Дэлхийн аварга М.Уранцэцэг шигшээ наймд Солонгосын жүдоч Жон Бок Ёнтой таарлаа. Жон Бок Ён нь 1991 онд төрсөн. Гранпри, Их дуулга тэмцээний нэг алт, таван мөнгө, долоон хүрэл медальтай. Мөн 2016 оны ДАШТ-ий хүрэл медальтай тамирчин юм.

Эдгээр тамирчид хоорондоо зургаан удаа таарсан бөгөөд М.Уранцэцэг таван удаа ялж байжээ.

Нэмэлт мэдээлэл:М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Жон Бо-Кюүнид ялагдлаа. М.Уранцэцэг цааш дагах барилдаан хийнэ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна