• Эхлэл
  • Р.Пүрэвдагва даншгийн аварга боллоо

Р.Пүрэвдагва даншгийн аварга боллоо

2016/08/07

Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн ЗДТГ-тай хамтран Хүйн долоон худагт зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам өнөөдөр өндөрлөлөө. Даншиг наадамд хүчит 256 бөхийн барилдан Монгол Улсын арслан, даншгийн арслан Р.Пүрэвдагва түрүүлж даншгийн аварга цол хүртсэн бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой боллоо.

Харин их шөвөгт шалгарсан улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан С.Эрдэнэсайхан нар даншгийн өсөх идэр начин цол хүртэв. Сонирхуулахад тэдний цол зөвхөн даншгийн наадамд хүчинтэй ба бай шагналын хувьд улсын баяр наадмынхтай адил байдаг. Тухайлбал, улсын наадамд түрүүлсэн бөхөд 15 сая төгрөгийн бай шагнал олгодог юм.

 

 

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу

Даншиг наадам 21.00 цагт өндөрлөнө


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна