Монголчуудын хувьд Риогийн олимпийн найдварын нэг нь буудлагын төрөл байсан. Өнөөдөр хуваарийн дагуу Улаанбаатарын цагаар 21.00 цагт хийн буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны дасгалд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нар цэц сорьсон. 10 метрийн хийн бууны дасгалын урьдчилсан буудлагад 53 тамирчин өрсөлдөн олимпийн мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа 379 оноогоор 20 дугаар, ОУХМ Ц.Мөнхзул 378 оноогоор 32 дугаар байр тус тус эзэллээ. Ийнхүү манай тамирчид шигшээд шалгарч чадсангүй.
Манай хоёр тамирчин нөгөөдөр буюу наймдугаар сарын 9-нд 25 метрийн спорт буудлагаар цэц мэргээ сорино. 25 метрийн спорт буудлагын тэмцээн наймдугаар сарын 9-нд Улаанбаатарын цагаар 21.00 цагт болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна