• Эхлэл
  • Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тоглоно

Д.Отгондалай хүрэл медалийн төлөө тоглоно

2016/08/11

Азийн наадам болон Ази тивийн аварга ОУХМ Д.Отгондалай эрэгтэйчүүдийн боксын 60 кг-д оролцож байгаа. Тэрээр хэсгээ тэргүүлсэн учир эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Голландын Э.Лакрузыг 2:1-ээр ялсан юм. Хоёр боксчин гурван үеийн турш өгөө аваатай тоглож, 30:27, 29:30, 30:29-өөр Д.Отгондалай хожин шөвгийн наймд үлдлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь Африкийн спортын их наадмын алт, мөнгө, Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын аварга Алжирын Р.Бенбазиз юм. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн болзол хангаж, цааш аваргын төлөө тоглох боломж бүрдэнэ


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна