• Эхлэл
  • Тайландын аялал жуулчлалын бүсд цуврал дэлбэрэлтүүд боллоо

Тайландын аялал жуулчлалын бүсд цуврал дэлбэрэлтүүд боллоо

2016/08/12

Баасан гарагийн Тайландын аялал жуулчлалын гол бүс болох Пхукет арал, Сурат Тхани, Хуахиг хотуудад 6 удаагийн цуврал дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж 5 хүн шархаджээ.

Хуахин,  Сурат Тхани хотууд болон Пхукет аралд тус бүр 2 дэлбэрэлт болсон бөгөөд  Сурат Тхани хотод 1 хүн амь үрэгдэж Хуахинд 4, Пхукет аралд 1 хүн шархадсан байна.

Орон нутгийн цагаар 09.15 д Хуахин хотын цагдаагийхан дахин нэг бөмбөг илрүүлж аюулгүй болгосон байна.

Энэ өдөр Тайландад 9 Рама буюу Пхумипхон Адулъядет хааны хатан Сирикитийн төрсөн өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь эхчүүдийн өдөртэй хамт тэмдэглэгдэг баяр юм байна 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин