• Эхлэл
  • Рио 2016 Монголын багийн өнөөдрийн хуваарь

Рио 2016 Монголын багийн өнөөдрийн хуваарь

2016/08/18

Наймдугаар сарын 6-ны өдөр эхэлсэн Зуны олимпийн XXXI наадам өнөөдөр 13 дахь өдрөө үргэлжлэн явагдана.

ТАЭКВОНДО:  Олимпийн таэквондогийн тэмцээн өчигдрөөс эхэлсэн. Манай улсын хувьд энэ төрөлд анх удаа оролцож байна. Эрэгтэйчүүдийн 68 кг-д нийт 16 тамирчин бий. П.Тэмүүжин эхний тойрогт Мексикийн Саул Гутьррестэй өрсөлдөнө. Мексикийн тамирчин 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртжээ.

Түүнийг ялсан тохиолдолд Хорват, Испанийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөх юм.

ЧӨЛӨӨТ БӨХ:  Өнөөдөр эмэгтэйчүүдийн 53, 63, 75 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно. Манай гол найдвар Гавьяат тамирчин С.Батцэцэг болон Э.Сумъяа нар барилдана.

53 кг-ын жинд 19 бөх багтсан. Э.Сумъяа эхний тойрогт Польшийн бөх К.Кравцыктай барилдана. Түүнийг явбал Швед, Нигерийн бөхчүүдийн хожсонтой нь шөвгийн наймд өрсөлдөнө. Энэ жингийн тэргүүн бөх олимпийн гурван удаагийн аварга Японы Саори Ёшида эхний тойрогт Азарбайжаны бөхтэй таарчээ.

63 кг-ын жинд нийт 19 бөх барилдана. Гавьяат тамирчин С.Батцэцэг жингээ тэргүүлсэн. Тэрээр эхний тойрогт Нигерийн бөх Б.Оборудудутай барилдана.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна