• Эхлэл
  • Сургууль цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Сургууль цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

2016/08/22

Өнөөдөр нийслэл хотод сургууль, цэцэрлэгийн бүртгэл албан ёсоор нэгэн зэрэг эхэлж байна. Өнгөрсөн жил буюу 2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн 204, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт нийт 92900 хүүхэд хамрагдсан байна. Үүнээс  70388 буюу  75.7 хувь нь төрийн өмчийн, 22512 буюу 24.3 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэгт хамрагдаж байсан байна.

Харин энэ жил 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225 -аар буюу нийт 6215 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгаа юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын бүртгэл ч өнөөдөр эхэлж байна. Тиймээс нийслэлчүүд өнөөдрөөс хөл хөдөлгөөнд орж, намрын их ажил ундарч эхэллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин