• Эхлэл
  • Олимпийн медальт тамирчдад орон сууц бэлэглэлээ

Олимпийн медальт тамирчдад орон сууц бэлэглэлээ

2016/08/29

“Рио-2016” олимпийн наадамд амжилттай оролцсон Д.Сумъяа, Д.Отгондалай нарыг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт болон Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагууд  хүлээн авч, хүндэтгэл үзүүлллээ.

Хууль зүйн дотоод хэргийн яам, ХХЕГ хамтран Бразилын Рио-де-Жанейро хотноо болсон

Зуны XXXI олимпийн наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртсэн

Доржсүрэнгийн Сумъяаг гурван өрөө байр, боксын төрөлд эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзэн хүрэл медалийн эзэн болсон Доржнямбуугийн Отгондалайд хоёр өрөө байрыг бэлэглэлээ.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин