• Эхлэл
  • Ерөнхийлөгч хичээл заана

Ерөнхийлөгч хичээл заана

2016/08/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр ЕБС-ийн эхний цагийн хичээлийг заадаг уламжлал тогтоод байгаа. Тэрбээр энэ жил "Монголын нэр ертөнцийн чихнээ" гэсэн сэдвээр хичээл заахаар болсон байна. Ерөнхийлөгчийн хичээл ирэх пүрэв гаригт буюу есдүгээр сарын 1-ний өдрийн 10.00 цагт эхэлнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 оны есдүгээр сарын 1-нд "Дэлхийн дулаарал-Монгол орон", 2010 онд "Монголын бахархал", 2011 онд "Монголын сайхан орноор", 2012 онд "Хүн болох багаасаа", 2013 онд "Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо", 2014 онд  "Бүтээлч боловсрол-Бүтээгч иргэн, Боловсрол-Хүүхэд бүрийн төлөө", 2015 онд "Санаа зөв бол заяа зөв" гэсэн сэдвээр хичээл зааж байсан билээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин