• Эхлэл
  • “Хайрын хурим”-ын давтагдашгүй трэнд

“Хайрын хурим”-ын давтагдашгүй трэнд

2016/08/29

Энэ жилийн Улсын их баяр наадам “Хайрын хурим” салоны наадам болж байна уу гэлтэй дизайнер Б.Ууганцэцэгийн урласан дээлээр гоёсон бүсгүйчүүд, хүүхдүүд залуус олон байлаа. Тэр тусмаа олны танил, урлаг, соёлын одод ч олон байлаа.

Түүний урласан дээлний загвар давтагдашгүй зөвхөн тухайн хүнд зориулагдсан ганцхан загвар байдгаараа онцлог.

Хүн болгоны давтагдашгүй загварлаг хувцас сонгоход тусалж буй дизайнер Б.Ууганцэцэг бас энэ жилийн  ихэд эрэлттэй хүн байлаа.

Наадмын үеэр ч та түүний бараг урлагийн бүтээл гэмээр гоёмсог дээлнүүдийг харсан байх.

“Хайрын хурим”салон зөвхөн дээлнээс гадна олон шинэ гэр бүлийн хуримын хувцасыг урласан алтан гарт нэгэн.

Улсын их баяр наадмаар түүний урласан дээл тренд болоод байсан бол “Хурим найр”-ын улирал ид эхэлсэн энэ үед “Хайрын хурим” салон тэр тусмаа Ууганаагаар дахин давтагдашгүй загварын даашинзуудыг урлуулах гэсэн бүсгүйчүүд урт дараалал үүсгэсэн гэдэгт итгэлтэй байна.

Алтан гарт дизайнер маань цаашлаад Монгол брэндийг гадны улс орнуудад таниулан сурталчлах, Монголдоо торго, даавуу үйлдвэрлэх ажлуудыг төлөвлөсөн байгаа аж.

Ингээд энэ жилийн хуримын даашинз болон Улсын их баяр наадмаар анхаарал татаад байсан давтагдашгүй загваруудыг хүргэе.

 

 

 

 










































ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна