• Эхлэл
  • Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулжээ

2016/09/05

Олон Улсын санхүүгийн үнэлгээний Moody's агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг В2-оос B3 болгон бууруулсан байна.

Тус зэрэглэл нь хөрөнгө оруулалтын бус эрсдэлтэй гэсэн ангилалд багтаж буйг илтгэж байгаа аж.

Манай улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг бууруулсан шалтгаанаа тус агентлаг гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байгаатай холбон тайлбарлажээ.

Өнгөрсөн даваа гарагт танилцуулсан тайланд ирэх 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай гэж дурджээ. Учир нь Moody’s-ийн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар манай улсын Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэх гэнэ. Өнгөрсөн онд Засгийн газрын өр ДНБ-ий 63 хувь тэнцэж байсан юм.

Он гарсаар хоёр дах удаа манай зээлжих зэрэглэл буурч байгаа юм. Өнгөрсөн наймдугаар сарын 19-нд олон улсын үнэлгээний “Stan­dard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулсан билээ.

Эх сурвалж: Moody's Investors Service


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин