• Эхлэл
  • Такикава Л.Саруултөгсийн мөрөөдлийг биелүүлнэ  

Такикава Л.Саруултөгсийн мөрөөдлийг биелүүлнэ  

2016/09/06

Гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээ, үйлдвэрлэл, технологи өдрөөс өдөрт хөгжиж байна. Энэ нь нэг талаасаа шинжлэх ухаан урлагийн хэмжээнд хүрээд байгаа гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ гоо сайханы бүтээгдэхүүний сонголт их болсны зэрэгцээ эрсдэл ч мөн гарч байгаа. Гадуур ихэвчлэн Солонгос гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалагддаг.

Гагцхүү тэдгээрийн зарим нь гарал үүсэл нь мэдэгдэхгүй бүр Солонгос Улсад үйлдвэрлэгдэхээ больсон бүтээгдэхүүн ч байх нь бий.

Гэхдээ охид бүсгүйчүүд Япон гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авах сонирхол их байдаг. Тэгвэл Японы гоо сайхны, арьс арчилгааны “ОППЭН” брэндийн албан ёсны дэлгүүр Монголд нээгдсэнтэй холбоотой хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

Хуралд "Оппэн косметикс" ХК-ны Ерөнхий захирал Такикава, "Оппэн косметикс" ХК-ны бүтээгдэхүүн, сургалт хариуцсан хэлтсийн дарга Иноүэ, Оппэн брэндийн Монгол дахь албан ёсны дистрьбютер НЭКСТКОМ ХХК-ны Захирал Л. Саруултөгс нар оролцсон юм.

Японы алдарт "ОППЭН" брэндийн албан ёсны дистрибютерээр "НЭКСТ КОМ" компани ажиллаж байгаа юм байна.

Ингээд хэвлэлийн бага хурлыг нээж Оппэн брэндийн Монгол дахь албан ёсны дистрьбютер НЭКСТКОМ ХХК-ны Захирал Л. Саруултөгс “Японы 63 жилийн түүхтэй арьс арчилгаа гоо сайхны “ОППЭН” брэндийн албан ёсны борлуулагч дэлгүүрийн эрхийг НЭКСТКОМ компани авч энэ оны зургаадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

“ОППЭН” косметикс компани нүүрний арьс арчилгаа, нүүр будалт, эрүүл мэндийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн 3 хэсгээс бүрддэг бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд шат дараалалтайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн.

Үүний эхний хэсэг буюу арьс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүд нь худалдаалагдаж эхэлсэн.

Бүтээгдэхүүнээ Япон Улсын “ОППЭН” косметикс компанийн үйлдвэрээс шууд тээвэрлэж, Монголын зах зээлд нийлүүлж байгаа” гэв.

 

"Оппэн косметикс" ХК-ны Ерөнхий захирал Такикава “Оппэн брэнд нь бүх эмэгтэйчүүдэд гэрэлтсэн гоо сайхныг бэлэглэх зорилгоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байгаа.

Монгол Япон хүүхэд хөх толботой төрдөг шиг хоёр улсын эмэгтэйчүүдийн арьсны шинж чанар нь их төстэй.

Бидний зүгээс бүтээгдэхүүн тээвэрлэлт, бизнес сургалт, зар сурталчилгаа, нэмэлт үйлчилгээнүүдийг явуулах юм. Гэхдээ зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлээд зогсохгүй гэж бодож байгаа.

Мөн хэрэглэгчдийнхээ сэтгэл хангалуун байдалд санаа тавьж үйлчлэхийн тулд Япон чанар, гоо сайхны сургалтыг Монгол эмэгтэйчүүдэд зааж сургая гэсэн төлөвлөгөөтэй ажиллана.

НЭКСТКОМ компанийн сонгосон гоо сайхны бүтээгдэхүүн борлуулагч Монгол эмэгтэйг Япон дахь салондоо урьж сургалт явуулна.

Одоогийн байдлаар энэ оны хоёрдугаар сард хоёр хүн сургалтад хамрагдсан байгаа.

Манай гоо сайхны академид ирж суралцсанаар манай үйлдвэрт хийгддэг олон төрлийн гоо сайхны бүтээгэдхүүний талаар тодорхой мэдлэгтэй болно.

Ирээдүйд Япон маягын гоо сайхны академийг Монголд байгуулж Монголын хөрсөнд ургасан байгалийн бүтээгдэхүүний орц найрлагтай сайхан бүтээгдэхүүн гаргах, НЭКСТКОМ ХХК-ны Захирал Л. Саруултөгс захирлын мөрөөдлийг биелэл болгохоор ажиллаж байгаа” гэлээ.

“ОППЭН” компанийн гоо сайхны академид НЭКСТКОМ компанийн 2 зөвлөх эмч суралцсан ба одоогоор гуравдахь шатны сургалтандаа явах гэж байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм. Цаашид Монголын бусад гоо сайхны салонуудын гоо сайханчдыг Япон Улсад ирж, очих зардлыг даан, үнэ төлбөргүй сургах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа танилцууллаа. Үүнл эхний сургалт энэ сарын 26-наас ирэх сарын 1-ны өдөр хүртэл Японы Осака хотод байрлах ОППЭН косметикс академид болох юм байна.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 09 сарын 12
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 09 сарын 12
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 09 сарын 08
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 09 сарын 08
  • Serod
    Yne ondor l baih baih daa
    2016 оны 09 сарын 08
Сонин хачин