• Эхлэл
  • Шүүх засаглал уу, сумны зэв үү

Шүүх засаглал уу, сумны зэв үү

2016/09/08

“Сонгуульд ялагдсан намын хамгийн сүүлийн хорогдох байр нь шүүх байж гэмээнэ шүүх үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж үзэх ёстой”

-Явцуу нясуун  үг мэт.

Тайлбар нь: Монголын шүүх /үндсэндээ бүх засаглал тэр чигээрээ/ үнэхээр эрүүл байсан бол өчигдөрхөн яригдаж байсан мөнгө тараасан, хууль зөрчсөн гэх үйлдлүүд чимээгүй болохгүй байх байлаа. Үүний ард “Нам нь олонхи болчихсан юм чинь цаадуулын чинь хэрэг хэрэгсэхгүй болно оо” гэсэн яриа гарахгүй байлаа. Харамсалтай нь, энэ үгийг хэн ч гэсэн чөлөөтэй хэлэхээр байна, өнөөдрийн хувьд.

Сошиалд “хүч” авсан постууд

-Шөнөжин өвчтөн сахиж хонодог сувилагч 400 мянга, шөнөжин эхнэрээ тэвэрч хонодог шүүгч 4 сая төгрөг авах уу?

Харьцуулах тайлбар нь:

400 мянган төгрөгний цалинтай сувилагчид бол дөрвөн сая төгрөгний цалинтай шүүгчид бол “тэнгэрийн амьтад”. Гэтэл нөгөө талаас үргэлж алдагдалтай ажилладаг мөртлөө 60 сая төгрөгний цалинтай төрийн өмчийн компанийн захирлуудын хувьд шүүгчид жинхэнэ ядуус.

- Хүүхдийн 20 мянган төгрөгийг хасч байхад шүүгчдийн цалинг хасах нь хамаагүй шударга.

Тайлбар нь: Цалин, тэтгэмж ондоо /Дээр өгүүлсэн Төрийн өмчит компанийн захирлуудын цалин хэд билээ?/

Буруу тайлбар нь:Цалин хасангуут авлига авах магадлал ихэснэ.

-Гурван сая төгрөгний цалин авдаг шүүгчдийн цалинг хасч, нэг, сая нэг зуухан мянган төгрөгийн цалин авдаг боллоо гээд тэд буруу шийдвэр гаргах уу?

Гэх мэтчилэн маш олон тайлбар, эсрэгцүүлэл /эсэргүүцэл биш шүү/ сүүлийн хэдэн өдөр идэвхжсэн. Дээр нь шүүгчдийн ихэнх нь цалингийн зээлтэй байдаг тухай тайлбар өрөвдмөөр гэхээсээ илүү эсрэг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлсэн байж магадгүй гэх мэтчилэн маргаан мэтгэлцээн, шүүх засаглалын талаар төдийлөн ойлголтгүй гэмээр “нөхөд”-ийн хөөргөсөн, мушгисан, будилаантуулсан үгс дуусашгүй, магадгүй цаашдаа ч үргэлжлэх биз.

Гэвч хамгийн гол нь цалингийн их, багадаа биш, засаглалын хувьд асуудал гарч байгаа гэдгийг мэдэх хүмүүс мэдэж л байгаа.

Үнэндээ бол Монголд гурав дахь, дөрөв дэх засаглал өнгө үзэмжийн, билэгдлийн шинж чанартай хэвээр байгаа гэдэг. Гэхдээ бас ч гэж шүүх засаглалын хараат бус, бие даасан байдлыг батламжлах алхмууд урагшилж, хууль эрх зүйн хувьд ч сайжирсан.

Тухайлбал, шүүгчдийн цалинг Засгийн газрын төсөвт суулгаж өгдөг байсан нь үнэндээ цалин өгч байгаа захирлынхаа өөдөөс “чанга хуцаад“ үзээрэй? гэсэнтэй агаар нэгэн байсан. Үүнийг засамжлан УИХ-ын тогтоолоор батламжлах ёстой болгосон. Шүүх засаглал гүйцэтгэх засаглалаас хараат бус байх ёстой гэсэн энгийн мөртлөө ойлгомжтой ойлголт.

Одоо:

Дээр өгүүлсэнчлэн цалингийн хэмжээнээс илүүтэй олон нийтэд тэр бүр анзаарагддаггүй ч шүүх төсөв, санхүүгийн бие даасан байдлаа хадгалж чадах уу, эсвэл Засгийн газрын магадгүй УИХ хэмээх хэсэг бүлэг улстөрчдийн хараан доор байх уу гэсэн дажин харин далд хэлбэрээр үргэлжилж байх шиг. Алсуураа шүүхийн төсвийг хэн батлах, шүүгчдийн цалинг хэн тогтоох вэ гэсэн “тэмцэл”. Нарийн яривал засаглалын “сонирхол”. Өмнө нь ч гэсэн Шүүхийн ерөнхий зөвлөл хэмээх байгууллага харьцангуй бие даасан байдалтай байгаа нь зарим нэг улстөрчдийн “уур”-ыг хүргээд байх шиг. Өмнө нь ч шүүх хэн нэгний “дургүйг хүргэхэд” далим гарган шүүгчдийн цалингийн асуудлыг сөхөн гаргаж байв. Өнөөдөр ч мөн адил. Жил гаруйн өмнө мөн л "хэтэрхий" их шүүгчдийн цалинг хасах тухай асуудал улстөрийн нэгэн толхилцооноос үүдэн "мандаж", эцэст нь шүүгчдийн цалинг хасаагүй боловч шүүхийн ерөнхий төсвөөс 1,5 тэрбум төгрөг хасч, үндсэндээ "хонь бүрэн, чоно цатгалан" дүр үзүүлээд өнгөрсөн. Энэ жилийн хувьд цалинг ч бас төсвөөс нь ч хасах "эх оронч" санаачлага дэгдсэн билээ. Гэхдээ үүний цаана шүүхийн төсвийг УИХ-ын тогтоолоор зохицуулсан тэрхүү тогтоолыг хүчингүй болгох санаа дагалдаастай. Цалин хасахгүй ч тогтоолыг хөндөж эхлэх юм бол цаашлаад шүүхийн төсвийг Засгийн газрын багцад суулгаж өгөх гэх мэт шүүхийн бие даасан байдал руу мяраасайн алхмууд улам үргэлжилнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй. Цаашилбал, шүүгчдийн цалинг хэсэг бүлэг улстөрчид эсвэл Засгийн газар "хөнддөг" байх зам руу улам бүр дөтлөнө гэсэн үг. 

Өөрөөр хэлбэл хэн нэгэн, хэсэг бүлгийн “хараа”-наас мултарчих гээд байгаа шүүхийн бие даасан байдлыг алхам алхмаар сулруулж, болж өгвөл хэрэгтэй цаг мөч бүрдээ цалин, төсөв, бүтэц бүрэлдэхүүнийг нь хөндөж айлгаж байх хандлага тогтох “алсын хараатай” бодлого явж байх шиг. Цааш цаашдаа “дургүй” хүргэсэн “хэн” шүүгчийн цалинг "барьж" байх “нарийн” аргаа ягуухан явуулсаар байх биз. Алхам алхмаар лавшруулсаар нэг мэдэхэд санасандаа хүрсэн байдаг нь “ах” намын сурсан зан.

Яг өнөөдрийн байдлаар бол эрх баригчид цалин хасах аливаа шийдвэрээсээ татгалзаж байх шиг байна. Гэхдээ шүүгчдийн цалингийн асуудлыг жичид дахиж хэлэлцэхээр болсон гэдгийг санаарай. Басхүү "дургүй"-г нь хүргээд байгаа ШЕЗ-ийг болж өгвөл үгүй хийчих яриа сонсогдож байна гэсэн. Чингэж гэмээнэ ёстой шүүх эрх баригчдын гар хөлөөр хөдлөх сумны зэв болох зам шуудрах. 

Дээр өгүүлснээр хараат бус дархлаа болсон байгууллагыг нь ганхуулж, тогтоол шийдвэрүүдийг сэм “зассаар” зөвхөн цалин гэлтгүй шүүх засаглалын төсвийг дуртай үедээ хасч, дотоод бүтэц рүү нь “сэлэм” барин дайрдаг “хөрс” тогтоох зорилго зарим улстөрчдөд байх шиг. 

Өнөөдөр эрх баригчид солигдоход төрийн бүх албанд халаа сэлгээ шуударч, төрийн албан хаагчид айдастай бүлтэгнэж, эхнээсээ хуйгаараа халагдаж эхлээд байгаа. Зарим газар "2012 оноос хойш ажилд орогсдыг судлах кампанит аян" ч өрнөөд байгаа гэсэн. Төрийн албаныхан ч үүнийг "Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй, халагдах нь тодорхой боллоо" гэсэн байдлаар шахуу хүлээж авч байгаа гэсэн. Харин өнгөрсөн жилүүдэд хийсэн хуулийн зохицуулалт, засаглалын заагаар шүүхийн байгууллагууд "тайван" байгаа. Хууль, журам нь тийм. Тийм ч учраас тэдэнд эрх баригчдаас хараат бус байх өчүүхэн ч гэсэн боломж байгаа. Магадгүй хэдэн жилийн өмнө шүүхийн шинэтгэлд эргэлзэж байсан өдгөөгийн цөөнх шүүхээ шүүх хэвээр нь хадгалж чадсан эсэхээ энэ өдрүүдэд эрхээ хамгаалуулж чадаж байгаа эсэхээр шалгаад үзэж болох юм. 

Эс чадвал шүүхийг шүүхээр нь байлгаж чадаагүй та нарын алдаа, экс эрх баригчид, өнөөдрийн цөөнхийнхөөн. Үнэмлэхүй олонхийн эсрэг та нарын ганц "хоргодох байр" шүүх л байх ёстой.  

Магадгүй өнөөдрийн эрх баригчид шүүгчдийн цалинг хасахгүй өнгөрч болох юм. Гэвч шүүхийн төсвийг Засгийн газраас хараат болгох, тогтоол шийдвэрийг сэм баталчихсан байхад гайхах зүйлгүй л байх. Чингэвэл “Сонгуульд ялагдсан намын хамгийн сүүлийн хорогдох байр нь шүүх байж чадахаа больж, “Ялсан “нам, засаг”-т нүүртэй байж гэмээнэ цалингаа хасуулахгүй үлдэж чадна” гэсэн өнөөдрийн төрийн байгууллагуудын ихэнх ажилтнуудын дүрэм болоод байгаа зам руу шүүхийнхэн орно гэсэн үг.  

Гаднаас харахад сүржигнэсэн, хөөсөрсөн шүүмжлэл гайхашрал өрнүүлэх нэг хэрэг. Нэг л мэдэхэд эцсийн шатанд хоргодох байр маань болох ёстой хараат бус шүүх засаглал “үлгэр” болсон байх вий гэдэг л том айдас. Сэрэмжлэгтүн. Эрх баригчдад сануулахад хэзээ нэгэн цагт шүүх байгууллага хэн ч бус гудамжинд гарахад чинь "хоргодох байр", хамгаалах, шударга засаглалтай улс гэх итгэл үнэмшил чинь байх ёстой бус уу. Хаан хаанаараа байдаггүй гэдгийг хангалттай мэдэхээр болсон биз дээ. 

А.Алтантуяа

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    шүүхч шудраг биш болчохоор хууль хэрэхэн хэрэгжэх юм шшүхч нар даанч шудраг биш байна шудраг байсан бол бидний цалин арай их байна бид бурхан биш бусдын адил байх ёстой гэх байсан даа шудраг биш шүүхч нарыг хэн би болгоод байна төрд ийн толгойд гарсан хулгайч нарын бүлэглэл өөрсдийн уяны нохойгоор шүүхийг дүүргэж байна
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    шүүхч шудраг биш болчохоор хууль хэрэхэн хэрэгжэх юм шшүхч нар даанч шудраг биш байна шудраг байсан бол бидний цалин арай их байна бид бурхан биш бусдын адил байх ёстой гэх байсан даа шудраг биш шүүхч нарыг хэн би болгоод байна төрд ийн толгойд гарсан хулгайч нарын бүлэглэл өөрсдийн уяны нохойгоор шүүхийг дүүргэж байна
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    шүүхч шудраг биш болчохоор хууль хэрэхэн хэрэгжэх юм шшүхч нар даанч шудраг биш байна шудраг байсан бол бидний цалин арай их байна бид бурхан биш бусдын адил байх ёстой гэх байсан даа шудраг биш шүүхч нарыг хэн би болгоод байна төрд ийн толгойд гарсан хулгайч нарын бүлэглэл өөрсдийн уяны нохойгоор шүүхийг дүүргэж байна
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    шүүхч шудраг биш болчохоор хууль хэрэхэн хэрэгжэх юм шшүхч нар даанч шудраг биш байна шудраг байсан бол бидний цалин арай их байна бид бурхан биш бусдын адил байх ёстой гэх байсан даа шудраг биш шүүхч нарыг хэн би болгоод байна төрд ийн толгойд гарсан хулгайч нарын бүлэглэл өөрсдийн уяны нохойгоор шүүхийг дүүргэж байна
    2016 оны 09 сарын 11
  • Зочин
    ard tumniig yalavarladagaa bolimoor yum ene erunhiilech huuli bus shiidveree uuruu tsutsalmaar yum
    2016 оны 09 сарын 10
  • АХ
    Манай үндсэн хуулид ард иргэд үл ялгаварлан гадуурхах үзэл нэвт шингэсэн гэж бодож байна. Тэгэхээр яагаад төрийн албан хаагчдийн дотроос шүүхийнхний цалинг өндөр тогтоосон юм бэ? Хэрэв хууль зөрчсон юм бол Үндсэн хуулийн шүүхээр хүчингүй болгуулаад л болоо юм биш үү? Ерөөсөө төрийн албан хаагчдийн цалингийн тогтолцоог өөрчилж, ажилласан сар жилээр биш, хийсэн бүтээсэн ажил, амжилттай нь холбож цалинг өгдөг болвол шударга болох бус уу?
    2016 оны 09 сарын 09
  • Зочин
    �?�?�?ЬЁ �?�?
    2016 оны 09 сарын 09
  • Зочин
    БОЛЬЁ ОО
    2016 оны 09 сарын 09