• Эхлэл
  • Тулгамдаж буй асуудал

Тулгамдаж буй асуудал

2016/09/08

“Invest Mongolia- 2016” чуулганд оролцсон “Акуо Энержи” компанийн Монгол Улс хариуцсан захирал Б.Түвшин “Зүүн хойд Азийн бүсэд багтдаг зургаан улсын эрчим хүчний эрэлт хэрэгцээ ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Газрын тос, байгалийн хий, нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний баялаг нөөцтэй энэ бүс нутагт дэлхийд эрчим хүчний хэрэглээгээрээ тэргүүлэгч орнууд оршдог.

Тэд дэлхийн эдийн засгийн тавны нэгийг бүрдүүлж байгаа. Бүс нутагтаа төдийгүй дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй БНХАУ, БНСУ, Япон улсын тулгамдаж буй асуудлын нэг нь эрчим хүчний хангамж юм” гэв.  

Харин “Ньюком” компанийн дэд бүтэц хариуцсан захирал Д.Ганхуяг “Бүс нутгийн өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь эрчим хүч экспортлогчдын анхаарлыг ихээхэн татах болсон.

Энэ нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллаж ирсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалт татах шинэ итгэл болж байгаа”-г тодотгов.

Тэрбээр Монголд хөрөнгө оруулагчдын чуулганы “Монгол Улс дахь ногоон хөгжил ба сэргээгдэх эрчим хүчний ирээдүй” хэлэлцүүлэгт оролцсон юм. Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн хэлтсийн Эрчим хүчний нэгж хариуцсан захирал Шигэрү Ямамурагын онцолж хэлсэнээр манай улсын хувьд сэргээгдэх эрчим хүчний нөөц бололцоогоо ашиглан бүс нутгийн эрчим хүчний хурдацтай өсөн нэмэгдэж буй хэрэглээний тодорхой хэсгийг хангах боломжтой аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин