• Эхлэл
  • ”Городок - Дүнжингарав” чиглэлд өөрчлөлт орлоо

”Городок - Дүнжингарав” чиглэлд өөрчлөлт орлоо

2016/09/09

Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Городокын суурьшлийн бүс хүртэл 1,02 км авто зам ашиглалтад орсонтой холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 10–ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээний хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэлийн замналд өөрчлөлт орж, замналын зураглалд “Городок-1” завсрын зогсоол нэмэгдээд байна. Мөн хот орчмын Х0:3 "Городок - Дүнжингарав худалдааны төв" чиглэл болон ХО:4 "Тэрэлж - Мэлхий хад-Налайх - Баруун 4 зам" чиглэлийн замналын зураглалд Налайх дундын 1, Налайх дундын 2, автобусны зогсоолууд нэмэгдэж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин