• Эхлэл
  • Вакцинд итгэдэггүй үндэстнүүдийн нэг Монгол

Вакцинд итгэдэггүй үндэстнүүдийн нэг Монгол

2016/09/13

Вакцин хийлгэх нь үнэхээр хүний дархлааг нэмэгдүүлж халдварт өвчнөөс сэргийлж чаддаг уу гэсэн асуудал дэлхий нийтийн эмзэг сэдэв болоод байна.

Тэгвэл саяхан хэсэг судлаачид дэлхийн 67 орны 66,000 иргэнээс судалгаа авч тэдний вакцинд хандах хандлагыг тодорхойлжээ.

EBioMedicine сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг London School of Hygiene & Tropical Medicine, Imperial College London, Saw Swee Hock School of Public Health Singapore сургуулиудын мэргэжилтнүүд хамтран зохион байгуулсан байна.

Судалгааны дүн тун сонирхолтой гарч, чинээлэг Европчууд вакцинд итгэхгүй байгаа бол хөгжил буурай орны ард иргэд итгэлтэй байгааг харуулжээ.

Бүс нутгаар нь вакцинд хамгийн их итгэдгээс итгэдэггүй хүртэл харуулбал:

Зүүн Өмнөд Ази

Африк тив

Америк тив

Газрын дундад тэнгисийн зүүн бүс

Номхон далайн баруун бүс

Европ тив

Вакцинд хамгийн өндөр итгэлтэй таван орныг жагсаавал:

Бангладеш (нэгээс баг хувь нь итгэдэггүй)

Саудын Араб (нэг хувь)

Аргентин (хоёр хувь)

Филиппин (хоёр хувь)

Эквадор (гурван хувь)

Вакцинд хамгийн бага итгэлтэй таван орныг жагсаавал:

Франц (41 хувь)

Босни Герцеговина (36 хувь)

ОХУ (28 хувь)

Монгол (27 хувь)

Грек (25 хувь)

Эх сурвалж: VOX


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин