• Эхлэл
  • О.В.Белозеров Монголд ирлээ

О.В.Белозеров Монголд ирлээ

2016/09/14

ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозеров өнөө өглөө манай оронд хүрэлцэн ирж байна. Тэрбээр өнөөдөр болох "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд оролцохоор зорин ирээд байгаа юм. О.В.Белозеров УИХ-ын дарга МЭнхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нартай албан уулзалт хийнэ.

“РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зорин ирсэн "Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хурал нь  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор болж буйгаараа онцлог төдийгүй  энэхүү олон улсын хуралд ОХУ-ын төмөр замын тэргүүн, БНХАУ-ын төмөр замын дээгүүр  албан тушаалтай эрхмүүд оролцох юм.  Хурлын үеэр Манжуурын болон Казахстаны төмөр замтай өрсөлдөн Ази-Европыг холбох хамгийн дөт, хямд транзит коридор болох хүсэлтээ илэрхийлсэн УБТЗ-ын санал, санаачлагыг хөндөн ярилцах ажээ. Ази-Европыг холбосон нийт ачаа тээврийн ердөө  хоёр  хувийг төмөр замын тээвэр эзэлж байгаа бол үүнийг 2030 онд найман хувьд хүргэх нь энэхүү зөвлөлийн зорилт байдаг ажээ.

О.В.Белозеров Тэрбээр өнөөдөр 16.00 цагт тусгай үүргийн онгоцоор Монгол Улсаас мордох бөгөөд боломжит цаг зав гарвал Монголын сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөр төлөвлөсөн байна. Цагийг хараахан товлох боломжгүй байгааг УБТЗ-ынхан тодотгож байлаа.

"Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөл"-ийн 25 дугаар их хуралд Монголын талаас дараах албан тушаалтнууд оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр /Ерөнхийлөгчийн илгээлт танилцуулна/
Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат /Засгийн газрын бодлого, транзит хөнгөлөлт танилцуулна/
Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар /Транссибирийн зөвлөлийн төв оффисыг УБ хотноо байгуулах, УБТЗ-ын давуу талыг танилцуулна/

ОХУ-ын талаас:

Транссибирийн төмөр замуудын зохицуулах зөвлөлийн тэргүүн Г.И. Бессонов
ОХУ-ын "РЖД" нийгэмлэгийн ерөнхийлөгч О.В.Белозёров
ОХУ-аас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов  нар оролцох юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин