Apple-ийн хувьцаа өсөв

2016/09/15

Apple (AAPL.O) компанийн хувьцаа өнгөрөгч Лхагва гарагт /2016.09.14/ энэ оны хамгийн өндөр түвшинд буюу 600 тэрбум долларт хүрчээ.

Шинэ Iphone7 загварыг гаргаснаар өнгөрөгч дөрөвдүгээр сараас хойш унаад байсан хуввцааны ханшийг мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөсөн байна.

Мөн түүнчлэн Apple-ийн өрсөлдөгч болох Samsung компани нь Galaxy Note 7 утсыг зах зээлээс татсан нь iphone 7-ын шинэ загвар худалдаанд гарах үетэй давхацсан нь Apple-ийн хувьцааг даруй 4,7 хувиар өсгөсөн байна.

Мicrosoft (MSFT.O)-ийн зах зээлийн үнэ цэнэ 440 тэрбум ам.доллар, Alphabet буюу Google-ийн зах зээлийн үнэ 535 тэрбум ам.долларт тус тус хүрсэн бол Apple компанийнх 607 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Эх сурвалж: REUTERS

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН