• Эхлэл
  • Сирийн армийн 100 гаруй цэрэг шархаджээ

Сирийн армийн 100 гаруй цэрэг шархаджээ

2016/09/20

Хоёр хоногийн өмнө буюу 2016 оны есдүгээр сарын 18 орой 17:00 цагийн үед "Исламын улс" бүлэглэлийн Сирийн бүслэлтэнд байгаа Дейр Иззор хотын ойролцоо стратегийн онц чухал Тардех уулыг хамгаалж тулалдаж байсан Сирийн армийн байрлал руу АНУ-ын нисэх хүчний 2ш Ф-16, 2ш-А10 онгоцууд фосфортой бөмбөг хаяж Сирийн армийн 80 гаруй цэрэг алагдаж 100 гаруй цэрэг шархаджээ.

Үүний дараа "Исламын улс" бүлэглэл Тардех уулыг бүрэн эзэлж хяналтандаа оруулсан байна. Төд удалгүй Сирийн арми сөрөг довтолгоонд шилжиж эргүүлэн эзлэн авч чадсан байна.

Тус хотыг бүслэлтээс гаргахаар Сирийн армийн 1000 гаруй элит цэргүүд нэмэлт хүч болж ирээд байсан билээ. Үүнээс нэг жилийн мөн тус газар Америкууд андуурсан гэх нэрийн дор 16 Сирийн армийн цэргийг бөмбөгдөж устгаж байжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин