• Эхлэл
  • Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв

Дэлбэрэлтэд монгол хүн өртөөгүй гэв

2016/09/20

АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод есдүгээр сарын 17,18-нд болсон дэлбэрэлтүүд "Монгол иргэн өртөөгүй" гэж  Гадаад харилцааны яамны консулын газраас мэдээлсэн байна. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авчээ. Харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэд хүн өртөөгүй байна.

Эдгээр дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой байх магадлалтай талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлжээ. Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгосон аж.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин