• Эхлэл
  • Макро эдийн засгийн менежмент эмзэг байдлыг бууруулна

Макро эдийн засгийн менежмент эмзэг байдлыг бууруулна

2016/10/05

Дэлхийн банкны энэ удаагийн тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг өнөөдөр /2016.10.05/ танилцууллаа.

Дэлхийн банкны энэ удаагийн тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн өсөлт ирэх гурван жилд тогтвортой хадгалагдах төлөвтэй байгааг тайлан танилцуулах үеэр онцоллоо.

Бүс нутгийн орнуудын эдийн засгийн эрсдэл

Бүс нутгийн орнуудын эдийн засагт эрсдэл нүүрэлсээр байгаа учир санхүүгийн болон төсвийн эмзэг байдлыг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь зүйтэйг сануулж байна.

Мөн урт хугацаанд уг бүс нутгийн орнууд дэд бүтцийн тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн системийн дархлааг сайжруулах замааар тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтийг бий болгох шаардлагатайг дээрх тайланд дурьдсан юм.

Энэ удаагийн эдийн засгийн тайланд Хятадын эдийн засагт хийгдэж буй бүцтийн өөрчлөлт алгуур үргэлжлэх бөгөөд энэ жил тус улсын эдийн засаг 6.7 хувь, ирэх 2017 онд 6.5 хувь, 2018 онд 6.3 хувийн өсөлттэй байхаар байгаа аж. Энэ нь өсөлт харьцангуй тогтовортой байхыг илтгэж байна хэмээн үзэж буй.

Бүс нутгийн бусад орны хувьд өсөлт мөн тогтьортой байх бөгөөд энэ оны эцэст 4.8 хувьтай гарахаар байна. Ирэх онд бага зэрэг өсч 5 хувь болох бол 2018 онд 5.1 хувьтай байх төлөвтэй байгаа ажээ. Зүүн Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд дуднжаар 5.8 хувиар, 2017-2018 онд 5.8 хувиар өсөх хандлагатай байна.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Викториа Кваква “Дэлхийн эдийн засгийн идэвхжил сул байгаа. Мөн гадаад эрэлт саарсан хэдий ч уг бс нутгийн орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөв өөдрөг хэвээр байгаал бүс нутгийн орнуулын дотоод эрэлт болон хөрөнгө оруулалт тогтвортой байгаа нь голлон нөлөөлж байна. Урт хугацааны зорилт нь өсөлтөө хадгалах, илүү хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох явдал бөгөөд орлогын ялгаатай байдлыг бууруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал юм” гэв.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ахлах эдийн засагч Судир Шетти “Ирээдүйн өсөлтийн өөдрөг төлөв ажиглагдаж байгаа ч уг бүс нутагт зарим томоохон эрсдэл байсаар байна. Дэлхийн санхүүгийн зах зээлийн идэвх суларч, дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарахаар байгаа болон Хятадын эдийн засгийн идэвхжил таамагласанаас хурдтай буурч байгаа зэрэг нь уг бүс нутгийн эдийн засгийн дархлаанд бэрхшээл болхоор байна. Дээрх тодорхой бус байдал нь бодлого боловсруулагчдад сүүлийн жилүүдэд хуримлагдсан санхүүгийн болон төсвийн эмзэг байдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна” гэв.

Түүнчлэн макро эдийн засгийн менежмент нь эмзэг байдлыг бууруулахад чиглэхийн зэрэгцээ дунд хугацааны хүртээмжтэй өсөлтийг тэтгэхэд анхаарах нь зүйтэй хэмээн энэ удаагийн тайлан зөвлөж байгаа аж. 

Ч.Гэрэл

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 12
  • Зочин
    �?Ө�? ШҮҮ
    2016 оны 10 сарын 12
  • Зочин
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 10 сарын 12
Сонин хачин