• Эхлэл
  • Этиоп Хятадын тусламжтай төмөр замаар далайд холбогджээ

Этиоп Хятадын тусламжтай төмөр замаар далайд холбогджээ

2016/10/07

Далайд гарцгүй боловч Африк тивийн томоохон зах зээлүүдийн нэг Этиоп улс нийслэл Аддис Абаба хотоос хөрш Жибути улсын далайн боомт хүртэл 750 км төмөр замтай боллоо.

Шинэ төмөр замын нээлтийг өчигдөр хийсэн байна. Ингэснээр 95 сая хүн амтай Этиопын иргэд Улаан тэнгисийн эрэг хүртэл аялахад 10 цаг зарцуулахаар болж байна.

Өмнө нь тэд бөглөрөлтэй, эвдэрхий замаар хэдэн өдөр явдаг байжээ. Үүнээс гадна Этиопын экспорт, импортын 90 хувь өдөрт 1,500 ачааны машинаар тээвэрлэгддэг байсан юм.

Тиймээс гарцаагүй эдийн засагт нь огцом өсөлт авчрах зам тавигдаж байгаа аж.

Төмөр замын хөрөнгө оруулалтад $3.4 тэрбумыг зарцуулсны 70 хувийг Хятадын Экзим банк санхүүжүүлж, Хятадын Төмөр Зам групп, Хятадын Civil Engineering Construction компаниуд бүтээн байгуулжээ.

Этиоп улс 2020 он гэхэд орон даяар 5,000 км төмөр замтай болох төлөвлөгөөтэй байгаагийн эхний алхам нь энэ төсөл болж байна. Цаашлаад Улаан тэнгисээс Атлантын далай хүрэх Транс-Африкийн төмөр зам тавих эхлэл болж байгаа гэнэ.

Гэхдээ үүнд нэлээд саад бэрхшээл байгаа нь уг төмөр зам дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан, Төв Африкийн БНУ-уудаар дайрахаар болж байгаа юм.

Эх сурвалж: theguardian

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    tumur zamiin deeremchid
    2016 оны 10 сарын 22
  • Зочин
    tumur zamiin deeremchid
    2016 оны 10 сарын 22
  • Зочин
    tumur zamiin deeremchid
    2016 оны 10 сарын 22
Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН